НҮҮР БУДАХ
Нүүр будахаас татгалзах гол шалтгаан нь будганд орсон химийн найрлага, ялангуяа парабен нь урагт муугаар нөлөөлөх, цаашлаад зулбах эрсдлийг ихэсгэдэг. Тиймээс ямар нэг гоо сайхны бүтээгдэхүүн сонгохдоо парабены найрлагагүйг сонгоорой. Мөн улаан өнгийн уруулын будганд маш хүчтэй химийн найрлагууд ордог. Мөн сормуусны будганд тань diazolidinyl urea гэх найрлага ордог эсэхийг шалгаарай. Сормуус, үсний сүвээр ураг амьсгалж байдаг учраас эдгээр химийн хортой бодисууд нь урагт шууд хүрдэг байна.
ӨСГИЙТЭЙ ГУТАЛ
Эхний гурван сар өсгийтэй гутал өмсөх нь аюул багатай ч гэсэн, тэрний дараагаас шөрмөс болон булчин суларч эхэлдэг учраас ураг доошлох, байршил нь өөрчлөх гэх асуудлууд гардаг. Ингэснээр нуруу, тааз, хөлний өвдөлт илүү ихэснэ. Харин сүүлийн гурван сар гэдэс томорч, жин нэмэгдэх учраас тогтвороо олоход маш хэцүү болж, унаж бүдрэх аюултай.
ҮСЭЭ БУДАХ
Үсээ будуулахаар шийдсэн бол жирэмслэлтийн эхний гурван сарыг дуустал хүлээгээрэй. Учир нь энэ хугацаанд ургийн чухал өсөлт хөгжил явагддаг. Хуйхны нүх сүвээр химийн найрлагууд орж байдаг учраас аль болох хуйхнаасаа зайтай будуулах эсвэл, сор тавиулах зэрэг хувилбаруудаас сонгоорой.
ХУМС БУДАХ
Хумсны будганд мөн адил маш хортой химийн найрлагууд ордог ч сүүлийн үед томоохон брэндүүд DBP (dibutyl phthalate) гэх хортой найрлага агуулаагүй будаг гаргах болсон. Хэрвээ хумсны будган дээр 3-free гэсэн байвал дээрх найрлагыг агуулаагүй гэсэн үг юм. Уг найрлага нь толгой өвтгөх, нүд захтнуулах, цаашлаад амьсгалын системийг муутгах, хорт хавдар үүсгэх зэрэг маш аюултай бодис юм.Мөн сүүлийн үед жирэмсэн ээжүүдэд зориулсан хумсны будаг гарах болсон тул тэдгээрээс сонголтоо хийхийг зөвлөе.
ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН
Хэрвээ та жирэмслэхээсээ өмнө ямар нэг дасгал хөдөлгөөн тууштай хийдэг байсан бол, жирэмсний үед үүнийгээ үргэлжлүүлэх нь аюул багатай юм. Та жирэмслэлтийн үеийн хэт таргалалтаас сэргийлэх талаар дэлгэрэнгүй зөвлөгөөгэнд дарж уншина уу.