Би ҮЗЭСГЭЛЭНТЭЙ гэдгээ мэддэг

Sobreviviente-es-la-mejor-artista-del-maquillaje-que-verás-4Америкийн Космополитан сэтгүүлийн пэйж хуудаснаа тавигдсан бичлэг хэдэн сая хүнийг уйлуулж, олон хүнд итгэл найдвар өгчээ.

Тэр бол Шалом Ником /Shalom Nchom/ гэх 20 настай бүсгүйн тухай түүх юм. Тэрээр 9 настай байхдаа Нигерт ээжийнхээ ажиллуулдаг ресторанд байхдаа галд түлэгдсэн байна. Түүний нүүр, мөр, цээж бүхэлдээ түлэгдэлттэй бөгөөд үс нь дахиж хэзээ ч ургахгүй болжээ. Тиймээс багаасаа бусдад дээрэлхүүлж, гадуурхагдаж, “Мангас”, “Хоёр нүүрт”, “Соривт” хэмээн хочлуулдаг байж. Америкт ирэхээр бүх зүйл сайхан болно гэж итгэсэн ч үргэлжлүүлэн гадуурхагдсаар байгаад амиа хорлох гэж хүртэл үзсэн байна.

Энэ талаараа тэрээр ярихдаа “Нэг өдөр угаалгын өрөө рүү хутга бариад орж байснаа санадаг юм. Тэгээд толинд өөрийгөө харангаа яагаад хүмүүс намайг мангас гэж гадуурхаад байгааг олон гэж хичээсэн. Гэхдээ үүний дараа би шийдсэн. Би өдөр бүр толинд харангаа дотроосоо үзэсгэлэнтэй гэж хэлж байх болно гэж. Яг тэр мөчид би хэзээ ч ийм төрхтэй болсондоо харамсаж байгаагүй. Хэрэв надад сонголт байсан би тэр үед хийх байсан сонголтоо дахин хийх байсан. Учир нь тэгснээр би хүмүүст тусалж чадсан юм. Би өөрийгөө үзэсгэлэнтэй гэдгээ мэддэг” гэсэн байна.


Би ҮЗЭСГЭЛЭНТЭЙ гэдгээ мэддэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.