Шакира хамгийн өндөр ханштай дэлхийн оддын нэг. Тэрээр удахгүй өөрийн хөрөнгийг 60 сая доллараар зузаатгах нь. Энэхүү гэрээг дуучин бүсгүйд дуу бичлэгийн Sony коипани санал болгосон байна. Sony колумбаас гаралтай Шакирагийн гурван цомгийг гаргах юм байна.
35 настай дуучин маань одоо найм дах цомогоо танилцуулах гээд маш завгүй байгаа. Энэхүү цомог дээрээ тэрээр продюссер DJ Afrojack-тай хатран ажиллаж байгаа юи байна. Тэрээр саяхан энэхүү цомогийнхоо Addicted To You дууны клипыг танилцуулсан билээ.
Өнгөрсөн cap Шакира Латин Америкийн хөгжмийн ертөнцийн гол хүн гэдгээ батлан Billboard Latin Music Awards-c хэд хэдэн шагнал авсан билээ.
factnews.mn