Өндөгний шараар хуурайшсан үсээ намирсан зөөлөн болгоорой

Таны үс хуурайшаад, соронзлогдоод байна уу.  Та соронзлогдоод байгаа үсээ гадаад орчны нөлөөнөөс шалтгаалж байна гэж бодож байна уу.  Үсээ будуулах, хими хийлгэх, хүйтэн цаг агаар болон салхи, өвлийн цагт үсээ халуун агаараар үлээлгэх буюу үсээ сэнсдэх, индүүдэх, бие организм ус чийгээ алдах, амин дэмийн дутагдал зэрэг шалтгаануудаас үс соронзлогдох шалтгаан болдог байна.

Хуурай үсний бүтцийг томруулдаг шилээр харвал ширхэглэгүүд нь гэмтэж, сарайж харагддаг бол эрүүл үсний ширхэглэгүүд нь бие биетэйгээ нягт холбогдсон байдаг. Энэ нь эерэг цэнэгийг өөр дээрээ авдаггүйг илтгэж байгаа хэрэг. Тэгвэл малгай болон нийлэг материалтай хувцас өмсөх, хуванцар үсний сам зэргийг хэрэглэх нь үсийг улам цахилгаанжуулж хуурайшуулдаг байдаг.

Тэгвэл та хамгийн түрүүнд:

-Үсний самаа байгалийн гаралтай, модон, хусан самаар солих хэрэгтэй

-Аль болох үсний сэнс, хатаагчийг хэрэглэхгүй байх

-Нийлэг материалтай хувцаснаас татгалзаж даавуун хувцас өмсөхийг хичээх

-Хэрэв та найрлагандаа пантенол, керамид болон силикон агуулсан үс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглэх

-Үсээ угаасны дараа үргэлж ангижруулагч хэрэглэж байх

-Бие организмыг ус чийгээр нөхөхийн тулд усыг хангалттай хэмжээгээр хэрэглэх

-Үсний ширхэглэгийг ангижруулж, өнгийг нь сэргээх ардын арга болон тэжээлийн маскуудыг хэрэглэх зэргийг анхаарах хэрэгтэй юм. Мөн хоолны дэглэм болон амьдралын хэв маягтаа анхаарахад гэмгүй шүү.

Үсний цахилгаанжилтийг богино хугацаанд дарах арга

Хэрвээ үс тань тал тал тийшээ сарайж арзайгаад цахилгаанжаад байвал алгаа эрдэст усаар норгоод соронзлогдсон үсээ илнэ. Мөн өөр нэг арга бол гарандаа нүүрний тос түрхээд үсээ хөнгөхөөн илж болно.

Харин дээрх аргууд танд таалагдахгүй бол зориулалтын үс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглээрэй.

Үс арчилгааны гэрийн нөхцөлд бэлтгэж болох байгалийн гаралтай аргууд

- Үсээ угаасны дараа үс рүүгээ 3-4 дусал лаванда эсвэл сарнай цэцгийн эфирийн тосыг цацаж өгнө. Эдгээр тос нь байгалийн гаралтай цахилгаанжилтын эсрэг тэмцэх сайн хэрэгсэл болдог бөгөөд ердийн усанд хийж хандлаад түүнийгээ үс рүүгээ шүршсэн ч болдог.

-Хийжүүлээгүй эрдэст усаар үсээ зайлаарай. Ингэснээр таны хуйх эрүүлжиж, цусны эргэлт сайжирдаг. Мөн усанд нимбэгний шүүс эсвэл шар айраг хийж зайлах, түүнчлэн цайны ханд бэлтгэн /1 литр усанд 300 мл цай/зайлж болно.

-Өндөгний шарыг үс цахилгаанжихад хэрэглэхэд гойд сайн.

Иймд доорх гурван жорыг хүргэе.

1. Нэг амны халбага зөгийн бал, бага зэрэг оливын тосыг нэг ширхэг өндөгний шартай хольж хутгаад дээрээс нь таван дусал лаванда цэцгийн тос нэмээд, үсээ угаасныхаа дараа түрхээд 30-35 минут байлгаад угаана.

2. Хоёр ширхэг өндөгний шарыг гурван капсул А аминдэмтэй холиод хоёр цайны халбага зөгийн бал нэмж самрын тос эсвэл оливын тос хийгээд маск бэлэг болно.

3. Нэг ширхэг манго жимсний зөөлөн эдийг 100 мл тарагтай хольж үсэндээ түрхээд бигнүүрээр бигнэнэ. Долоо хоногт гурван удаа түрхэх ба угаасны дараагаар ангижруулагчаар ангижруулна.

Өөр бас нэг арга байна. Усанд бага зэрэг зөгийн балыг хийж шингэлээд хуурай гичтэй хольж маск бэлдэнэ. Үсэндээ түрхэхээсээ өмнө заавал нимгэн арьсандаа түрхэж харшил өгөх эсэхийг шалгаж үзнэ. Холимогийг түрхээд цаг хэртэй байлгана. Хэрэв ямар нэг халуу шатах шинж тэмдэг илэрвэл 30 минутаар хязгаарлана.


Өндөгний шараар хуурайшсан үсээ намирсан зөөлөн болгоорой
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex