Өнөөдрийн зурхайн өнгө /2016.05.17/

zodiac_sign__leo_by_yuhon-d3ae1jk

Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 17. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын  Билгийн тооллын 11. Ангараг гараг. Тугчин одтой, 5 шар мэнгэтэй шарагчин гахай өдөр. Өдрийн барилдлага:  Үл зохилдох. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 5 цаг 17 минутад мандан, 20 цаг 26 минутад жаргана.

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Мөнгө санхүүгийн алдагдалд орж, найзуудтайгаа нөхөрлөлийн бус байдалд орж магадгүй байна. Ямар ч бэлтгэлгүйгээр бэлэн бус байсан асуудлыг шийдэх даалгавар хамгаас түрүүнд танд тохиох магадлал өндөр байна. Түншийн болон хувийн уулзалтуудад сэтгэл гонсойлгосон хууран мэхлэлт гарч, таагүй зүйлс авчирна.


Үхэр (4/20-5/20)

Албан тушаал дэвшихэд маш сайн өдөр. Хувийн ажил хэрэгтээ амжилт олно. Гэхдээ материаллаг асуудлаа шийдвэрлэхэд хялбар бус байна. Санхүүгийн байдал муудаж магадгүй. Энэ нь буруу наймаа, урьдын амлалттай холбоотой байна. Бүх зүйлийг сайтар тунгаан бод. Гэнэтийн осолд орох, гэмтэл бэртэл авах, ужиг хууч өвчин хөдлөхөөс сэргийлж биеийн хүчний хүнд хүчир ажил хийлгүй, шинэ төсөл төлөвлөгөөн дээр ажиллахыгаа хойш тавих нь дээр байна.


Хамтатгах (5/21-6/21)

Төлөвлөсөн ажил бүтэмж муутай байна. Багагүй гарлага гарах нь өгсөн өрөө эргүүлж авахад хэцүү байна. Бүгд л өөр өөрийнхөөрөө хэчнээн чармайна. Хамгийн гол нь дэмий санаа бүү зов. Энгийн амьдралын тухай чин сэтгэлийн яриа таашаал өгнө. Та олсон орлогоо гэр бүлдээ тэр чигт нь зарцуулна. Үл ойлголцол, жижиг сажиг хэрүүл маргаан зөрчил тэмцэл үүсэх шалтгаан бий болж магад.


 Мэлхий  (6/22-7/22)   

Дотоод эрх чөлөөтэй, гадаад орчноос үл хамаарах өдөр тохионо. Найдваргүй болсон зээл, авлага чинь гэнэт орж ирнэ. Харин үүнийг хэн нэгэнд хамаатуулж болохгүй. Таныг удирдагч гараг, нартай нэгдсэнээр танд өөртөө итгэх итгэл нэмэгдэх бөгөөд ирээдүйд эрч хүчээр дүүрэн байх болно. Хуурамч амлалт, урвалт, хууран мэхлэлтээс болгоомжил. Бусад хүний тавьсан гоё, сайхан ажил хэрэгч саналд болгоомжтой ханд.


Арслан (7/23-8/22)   

Та зүгээр хамгийн дотно гэсэн хүндээ аман дээр чинь байгаа нууцаа хэлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол дурын хүнд хэлсэн үгэндээ та өөрөө ороогдоод маш төвөгтэй байдал үүсгэж болзошгүй байна. Иймийн тулд анхааралтай байх хэрэгтэй. Ажлын ачааллаа дийлэхгүй, бүтээмж буурах, уурлаж унтууцах үзэгдэл ажиглагдах байх. Шүүмжилсэн өнгө, хандлага нөхцөл байдлыг бүр хурцатгаж магадгүй. Гэхдээ та ажил хэрэгч чанар, муу санадаггүй зангийнхаа ачаар харилцааг хэвийн болгоно. Өнөөдөр эсрэг хүйсний хүмүүстэй яриа нийлэхгүй байх.


Охин (8/23-9/22)    

Шинэ төслийн хэрэгжилт, эсвэл олон нийтийн үйл ажиллагаанд оролцсоноос мөнгө орж ирнэ. Таны найз нөхдийн хэн нэг нь өрөө өгнө. Ойрын ирээдүйн санхүүгийн ажил хэргээ төлөвлө. Дотнын хүмүүстээ зориулан бэлэг худалдан авахад тохиромжтой. Томоохон эд зүйл худалдан ав. Өнөөдөр та шагнуулах нь гарцаагүй бөгөөд үүнийг өөрөө хийсэн зүйлийн шагнал мэт ойлгох нь өрөөсгөл гэдгийг ойлго. Хамт олондоо хүндэтгэлтэй харьцахыг хичээ.


Жинлүүр (9/23-10/22)   

Үдээс хойш үйл явдал санаанд оромгүй байдлаар эргэж, хэрүүл маргаан үүсэж магадгүй. Та хүмүүсээс хамааралтай байна. Та хүчтэй эсэргүүцэлтэй тулгарснаар өөртөө харамсаж, сул дорой болно. Тэсвэртэй, үнэн сэтгэлээсээ хөдөлмөрлөх нь ихээхэн таагүй байдлаас салахад тусална. Бардам зангаа дарж, өөрийгөө барьж, өдөөн хатгалга хийхгүй байх хэрэгтэй. Цахилгаан мөн техниктэй харьцахдаа анхаарал болгоомжтой бай.


Хилэнц (10/23-11/21)   

Шинэ санаа сэдэн шинийг эрэлхийлэгч зан чанартай хүмүүс хачин жигтэй алхмууд хийнэ. Хайнга залхуу байдлаас ангижир. Та гадаад байдлаараа сайхан байгаа ч ядарч, дарамтыг мэдэрнэ. Энэ нь өмнөх өдрийн байдлаас болж байгаа бөгөөд таагүй үйл явдлыг мэдэрнэ. Эрүүл мэнд, мэдрэлийн тогтолцоогоо бэхжүүлэх талаар бод. Дэмий зүйлд мөнгө бүү үрээрэй учир нь санхүүгийн хүндрэлд орж болзошгүй байна. Ойр дотнын эсвэл хуучны танил тань өнөөдрийн таагүй байдлаас гаргах болно. Үнэ цэнтэй амралтын талаар бүү мартаарай.


Нум (11/22-12/21)

Өнөөдөр байрандаа тогтож сууж чадахгүй бололтой. Тэдэнд хэвийн амьдралдаа ямар нэгэн зүйл өөрчлөх хүсэл төрнө. Ихэнх хүмүүс санхүүгийн асуудал мөн удирдлага, хамтрагч нартайгаа үл ойлголцолд хүрнэ. Гэхдээ бусад ажил тань урагштай байна. Өдрийн хагаст хачирхалтай нөхцөл байдалд хүрч болзошгүй. Таны зөрүүд зан амжилтад хүргэхгүй гэдгийг та ч мэдэж байгаа болохоор одооноос хаана хэдийд гаргах вэ гэдгээ сайн бодвол зохилтой. Таныг ардуур чинь бяц гишгэх хэн нэгэн байгааг дандаа санаж явах хэрэгтэй.


Матар (12/22-1/19)   

Өнөөдөр та маш олон урьд таарч байгаагүй учралтай таарах болно. Өмнө гаргасан хүчин чармайлт тань юунд ч зориулагдсан бай үр дүнгээ өгч эхлэх болно. Өөрийнхөө хувь заяандаа итгэж түүнийг сэтгэлээрээ дэмжиж байхыг зөвлөж байна. Тэгвэл та хүсэж мөрөөдсөн бүхнээ зайлшгүй хүлээн авна гэдгийг одод танд амлаж байна. Ямарваа нэгэн зүйлийг шинээр эхлүүлэхдээ өөрийн шүтдэг шашин шүтлэгээ ашиглан итгэл үнэмшлээр хийх хэрэгтэйг санаарай.


Хумх (1/20-2/18)   

Ажлаа өөрчлөх гэж буй хүмүүст ээлтэй байх өдөр. Мэргэжлийн шинэ саналуудыг хуучны асуудлуудаас салах сайхан гарц гэж хүлээж ав. Мэргэжлийн үйл ажиллагаанд таны өөрийн дотоод мөн чанар чинь эрсдэлээс зайлсхийхийг зааж байгаа бөгөөд туршилт хийхгүй хуучин туршлагажсан аргаар ажиллах хэрэгтэй. Магадгүй санхүүгийн алдагдал хүлээх, ахуйн ажил эсвэл гэр бүлийн хэрүүл гарна. Хувь заяаны гэнэтийн өөрчлөлтөд бэлэн байхын тулд өөрийн мэдрэхүй, бодол санаа, үйл хөдлөлийг нягтлан тунгаах хэрэгтэй. Танд сайхан ирээдүй байна.


Загас (2/19-3/20)

Энэ өдөр ажил өөдрөг бүтнэ. Баяртай зүйл авчирна. Хэвийн байдлаас гарч шинэ юм сэдэх хэрэгтэй. Ажил дээрээ хэн нэгэнтэй маргалдахаас зайлсхий. Мөнгө төгрөгтэй холбоотой асуудалд тийм ч нааштай биш байх болно. Тиймээс азаа үзэх, сугалаа сугалах зэргээс татгалзах хэрэгтэй. Энэ өдөр хайр сэтгэлийн хувьд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй бөгөөд урьдын адил өнгөрнө.


Өнөөдрийн зурхайн өнгө /2016.05.17/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.