Их Британийн телевизийн хөгжмийн реалити уралдаан “X Factor”-ын шинэ шоу дуучин Николь Шерзингерийг шүүгчээр урьсан байна. Удахгүй эхлэх шинэ шоуг түүнтэй хамт Луи Уолш, Саймон Коулл болон Шарон Осборн нар шүүх юм байна. 2012, 2013 онд Николь “X Factor” шоунд шүүгчээр оролцсон байдаг. Энэ удаа “X Factor” шоуны зохион байгуулагчид түүнийг шүүгчээр дахин урихдаа 10 сая фунт стирлинг амласан гэнэ.