Аль хуруундаа бөгж зүүх вэ?

3795

Юм бүхэн өөр өөрийн утга учиртай. Бүр бөгж зүүхэд ч хүртэл ямар нэгэн зүйлийг илэрхийлэх утга байдаг гэнэ. Харин та үүнийг мэдэх үү? Та бүхэнд бөгжний талаар товчхон мэдээлэл хүргэе. Бөгжний гарал үүслийг яг тэр үеэс гэж тодорхойлох боломжгүй ч МЭӨ 1600 оны цөөн хэдэн Хитчүүд бөгж зүүдэг байсан гэсэн нотолгоо олдсон байдаг. Түүнээс хойш эртний Вавилончууд, Грекчүүд бөгжийг утга учиртай хэрэглэхийг эрмэлзэж бйасан бол Римчүүд янз бүрийн өнгө хийцтэй, нэртэй бөгж зүүдэг байв. Египетэд олон янзын бурхны дүрстэй бөгж зүүж, Грекчүүд бөгжний дотор талд элдэв бичиг, тамга сийлэн хэрэглэдэг байжээ. Ихэнх улс орнуудын хувьд бөгж зүүх нь дараах утга учиртай гэнэ. Зүүн гарын долоовор хуруунд бөгж зүүх нь уй гашуу хагацал, таагүй зүйл болсныг илэрхийлдэг. Мөн хүний сэтгэлийг тогтворгүй хөнгөн болгодог гэж үздэг байна. Баруун гарын долоовор хуруунд зүүсэн бөгж нь ойр дотны хамаатан садан, найз нөхдөөсөө хагацаж салсны болон тэднийг дурсаж хүндэтгэхийн илэрхийлэл болдог байна. Зүүн гарын эрхий хуруунд бөгж зүүх нь оюун ухаан эрх мэдлийн билгэдэл хэмээн үздэг.

3794

Мөн өөртөө итгэх итгэлийг болон дотоод хүчийг илүү харуулдаг байна. Дунд хуруунд ерөнхийдөө бэлэг дурсгалын, бат нөхөрлөлийн гэх мэт бөгж зүүдэг байна. Ингэснээр тухайн хүнийг хүндэтгэж буйн шинж ажээ. Зарим газарт зүүн гарын дунд хуруунд сүйн бөгжийг зүүдэг ёс их дэлгэрсэн байдаг. Ядам хуруунд бөгж зүүх нь хайр дурлалд одтой байх, хүний сэтгэлийг өөрт татах чанарыг сэргээдэг гэх бөгөөд түүнчлэн сэтгэл үл хувирахыг билэгддэг ажээ. Тиймээс ч зүүн гарын ядам хуруунд олон орны хүмүүс бөгж солилцон хайр дурлалын илэрхийлэл болгож хуримын бөгж зүүдэг аж. Баруун гарын ядам хуруунд эрдэнийн шигтгээтэй болон чамин хийцтэй бөгж зүүх нь хайр дурлалд азтай байх мөн тухайн хүний аз хийморь, цог жавхааг сэргээдэг байна. Чигчий хуруунд бөгж зүүх нь эд баялаг, олз омог ашиг орлогыг билэгддэг. Баруун гарын чигчий хуруунд алт болон монетон бөгж зүүдэг бөгөөд энэ нь дотор тал буюу алган тал нь ангархайтай хавчдаг байж болно. Учир нь тэр ангархайгаар үргэлж ашиг орлого, олз омог хуран цуглахыг билэгддэг байна. Зүүн гарын чигчий битүү бөгж зүүдэг. Энэ нь эд баялаг, ашиг орлогыг даллан арвижуулж, тогтоохыг билэгддэг байна.


Аль хуруундаа бөгж зүүх вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.