Жүжигчин Брэдли Күүпер, супермодель Ирина Шэйк нар өнгөрсөн сард дотно харилцаатай болсныхоо нэг жилийн ойг тэмдэглэсэн билээ.
Папарацци нарын авсан гэрэл зургуудыг үзвэл энэ од хосын янаг амрагийн явдал ид дундаа байгаа аж. Хэд хоногийн өмнө 41 настай жүжигчин эр загвар өмсөгч бүсгүй болон түүний ээжтэй хамт Бейонсегийн тоглолтыг үзсэн байна.
Гэрэл зурагчид тэдний зургийг гэрэл хаягчтайгаар авч байсан тул нүдийг нь сохолчих шахаж байсан гэнэ. Брэдли жинхэнэ соёлтой эр шиг загнан өөрийн өмсөж явсан малгайг 30 настай найз бүсгүйдээ өгснөөр Ирина түүгээр нь нүдээ халхалжээ.
Эх сурвалж www.wikimon.mn