Иранд топ-моделиудыг “намнах” ажиллагаа явагдаж байгаа бололтой. Саяхан гэхэд, Инстаграмд тавьсан зургийнх нь төлөө орон нутгийн найман загвар өмсөгчийг баривчилж байсан бол одоо Канье Уэстын эхнэр Ким Кардашьяныг бараг л үндэсний дайснаа хэмээн үзэж байгаа гэнэ.
Иран бүсгүйчүүдийг муу зүйлст уруу татаж байна хэмээн Кимийг буруутгаж байна хэмээн Vanity Fair-д мэдээлжээ. Иймэрхүү үзэл санааг Исламын хувьсгалын хамгаалагч Ираны Корпусын гишүүд ихээхэн дэмжиж байгаа юм байна.
Тус байгууллагын төлөөлөгч Мустафа Ализаде орон нутгийн нэгэн телевизэд ярилцлага өгөхдөө “Ким Кардашьян гуравдагч этгээдүүдийн санхүүжилтийн тусламжтайгаар исламын ёс заншилтай зөрчилдөхүйц зургуудыг зориуд олон нийтийн сүлжээнд нийтэлж байна” гэжээ.