Монголын загварын ертөнцийн нүүр царай болж “Хамгийн төгс хос” гэгдээд байсан С.Төгс, Н.Эрдэнэцогт нарын хамтын амьдрал удаан үргэлжлээгүй. Хөөрхөн охиныхоо хамт реклам сурталчилгаанд тоглож, сонин сэтгүүлийн нүүрийг чимдэг байсан тэдний тухай элдэв янзын мэдээлэл олны чихийг дэлдийлгэсэн үе бий. Загвар өмсөгч Н.Эрдэнэцогт эхнэрээ гадаадын загварын шоунд оролцохоор явсан хойгуур шөнийн цэнгээний газарт тайчигч бүсгүйтэй наадаж буй зураг нь хэвлэлд дэлгэгдэж байлаа.
“Миний учирсан хүүхнүүдийн тоо 200 хол давсан” хэмээн илэн далангүй ярилцлага өгч байсан загвар өмсөгч Н.Эрдэнэцогт экс эхнэрээ “Царай муутай ч гэсэн халуухан хүүхэн. Харин нүдэндээ давхраа хийлгэсэн нь ёстой зохиогүй. Элэг хөшмөөр харагддаг шүү дээ. Тэр хүн надаас салаад бөгсөө яаж авч явах нь хамаагүй” гэж хэвлэлийнхэнд магтан матсан эр. Загвар өмсөгч С.Төгс нэг үе мэргэжил нэгт Ч.Сүбээдэй агсантай нэр холбогдож явсан ч, төдөлгүй сайн найзууд хэвээрээ үлдсэн түүхтэй. Гэвч модель залууг таалал төгссөний дараа ихэд гунигласан тэрбээр энэ тухайгаа олноос нуугаагүй.
Тэгвэл түүний экс нөхөр болох загвар өмсөгч Н.Эрдэнэцогт саяхнаас нэгэн бүсгүйтэй хамт авахуулсан зургаараа цахим ертөнцөд шуугиан тариад буй. Угийн хүүхэмсэг зантай гэгддэг энэ эрийн ээлжит “амраг” болох мөнөөх бүсгүйг түүний төрсөн дүү хэмээн учир мэдэх хүмүүс нь хэлдэг. Харин “амраг” нь хэмээн андуурч будилсан олон хүний шивэр авир яриаг сонсоод Н.Эрдэнэцогт даруй тайлбар хийж “Ээжийн минь залуу насны хуулбар, миний хөөрхөн дүү” гэж онцолсон байна.
С.Цахиур