Yahoo интернет компанийн тэргүүн Скотт Томпсон ажлаа хүлээлгэн өгчээ. Тэр ходоодны хавдраар өвчилсөн нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн гэж Wall Street Journal мэдээллээ. Түүний оронд Росс Левинсоныг томилсон бөгөөд Захирлуудын зөвлөлийн тэргүүнээр Фред Аморосо сонгогдсон байна. Томпсоныг Yahoo-гийн ерөнхий захирлын албаас чөлөөлсөн нь түүний талаар дэгдсэн хэл амтай холбоотой байж магадгүй юм. Түүнийг компьютерийн технологийн салбарт докторын зэрэггүй, харин дөнгөж нягтлан бодогчийн бакалавр зэрэгтэй гэсэн хэл ам дэгдээд байгаа билээ. Yahoo компанийг 1994 онд Стэнфордийн их сургуулийн аспирант Дэвид Фило, Жерри Янг нар үүсгэн байгуулсан юм. П.БУЛГАН