МАХН-ын дарга Н.Энхбаярыг батлан даалтад гаргаж, Клиникийн II нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт шилжүүлээд буй. 11 хоног өлсгөлөн зарласан учир түүний биеийн байдал нь хүнд байгаа талаар албаны эх сурвалж мэдээлж байгаа билээ. Тиймээс УИХ-ын зарим гишүүн, намых нь төлөөлөл уулзах гэсэн боловч оруулахгүй байгаа аж.
Учир нь биеийнх нь байдал хүнд байгаа тул одоогоор хүмүүстэй уулзуулахаас эмч нар татгалзаж байгаа юм байна. Өчигдөр УИХ-ын дарга Ч.Улаан, Д.Арвин нар Н.Энхбаяртай уулзахаар болсон ч чадаагүй байна. Д.Арвин гишүүн “Биеийнх нь байдал муу байгаа гэсэн болохоор Н.Энхбаяр даргатай уулзаж чадаагүй байна” гэсэн юм.