Урлагийн овсгоотой хүүхнүүд

Урлагийн ажлынхаа хажуугаар бизнес эрхлэгч одод олон бий. Жүжигчин Г.Золзаяа “Zolo’s hair and beauty salon” салоныхоо нээлтийг хийснээс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Гадаадын алдартай одод л өөрийн нэрийн бүтээгдэхүүн, компаниа нээж, түүгээрээ дамжуулан олон сайхан хүмүүнлэгийн үйлс хийдэг болохыг бид мэднэ. Тэгвэл жүжигчин Золоо өөрийн нэрийн хуудас болсон салоныхоо үүд хаалгыг албан ёсоор нээсэн нь манайд бараг анхны тохиолдол гэж  болохоор байсан гэж хэвлэлүүд бичиж байлаа. Түүнд реклам зар сурталчилгаанд мөнгө үрэх шаардлага гардаггүй. Энэ бүхнийг жүжигчин бүсгүй ганцаараа л амжуулчихдаг юм.

Ер нь түүнтэй адил реклам зар сурталчилгаанд мөнгө үрж, хармаа хотоо тэмтрэх шаардлагагүй овсгоотой хүүхнүүд олон бий. Загварлаг охид залуусын найдвартай түнш “Umbrella” Зулаа мөн л өөрөө  рекламандаа тоглочихдог. Түүнээс хэдэн жилийн өмнө бол дуучин Номико брендийн хувцасны дэлгүүртэй болж, гоёмсог “патиар”-аараа хуйлруулж байсан удаатай. Харин сүүлийн үед Хүрэлээ гавьяатын охин Намуун “wolarsen” уруулын будгаараа оддыг ч мөн хуйлруулаад байгаа юм.

Үүнээс гадна дуучин Ану, Нара, жүжигчин Шүүдэрцэцэг, Дөлгөөн нарын фейсбүүк оддын өмссөн хувцас, хэрэглэдэг гоо сайхны бараа, үс хумсаа хаана даатгадаг эсэх нь юу ч үлдэхийг хүсдэггүй сониуч  фенүүдэд нь үнэтэй зөвлөгөө. Үүнийг анзаарсан сэргэлэн бүсгүйчүүд тийм нэртэй салонд үсээ янзлуулж, энэ дэлгүүрээс хувцсаа авсан хэмээн сурталчилгааг харин ч төвөггүй хийчихнэ. Мэдээж цаана нь “яриа хөөрөө” байгаа нь нууц биш.

А.ДӨЛ 

PHOTONEWS.MN


Урлагийн овсгоотой хүүхнүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.