Мессежээр уургалахдаа мэргэжлийн бол!

Хосуудын харилцааны эхний үе шатууд ихэвчлэн бие бие рүүгээ сээтэгнүүр өнгө аястай мессеж бичихээс эхэлдэг. Гэхдээ зарим туршлага маруухан бүсгүйчүүд маань дараах дүрмүүдийг алгассанаараа түүнийг өөрийнхөө араас гүйлгэх боломжийг алдаж, мессежээ үнэгүйдүүлж орхидог юм. Эдгээр зөвлөмжийг санаж явбал ямар ч эр чамаас ирэх SMS, дуудлагыг өдөржин хүлээдэг болох болно.

 

Дүрэм #1: Мэдрэмжийн тухай ярилц
Хэрэв та хоёр учраад удаагүй байгаа бол мессежиндээ үнэрлэх, амтлах, сонсох, хүрэх, харах гэсэн 5 мэдрэхүйг оролцуулсан үгс оруулвал сайн. Учир нь эдгээр мэдрэхүйнүүд хүн болгонд байдаг ба, хамгийн дотны хүмүүс л бие биетэйгээ мэдрэмжээ хуваалцдаг юм. “Үс чинь их гоё үнэртэй” гэсэн мессеж аваад бид ямар их баярладаг билээ? Яг үүнтэй л адил. Хүн өөрийгөө хэн нэгэнд мэдрэмж төрүүлж чадсан гэдгээ мэдэхдээ маш баяртай байдаг. Мөн мэдрэмж агуулсан үгс нь хүнд төсөөлөл төрүүлдэг.

Дүрэм #2: Товчлол ашигла
Мессежийн хамгийн гол дауу тал нь царайг нь хараад хэлж чадахгүй үгсээ илэрхийлж болдогт оршино. Тиймээс утасны цаанаас хүнхэзээ хэзэнийхээс илүү чөлөөтэй байдаг. Төрөл бүрийн смайли, товчилсон хэллэг, XOXO зэргээр чи өөрийнхөө хэлэх гээд байгаа юмыг тодорхой болгоорой. Мөн зарим тохиолдолд ямар нэг шинэлэг тэмдэглэл, эсвэл нуулцаг тоо, товчилсон үг оруулж тэднийг гайхшруулж, юу гэсэн утгатай болохыг нь таалгаж болно.

Дүрэм #3: Мессежээ үнэ цэнэтэй байлга
Чиний мессеж түүнийг инээмсэглүүлж, инээлгэж, сонирхлыг нь өдөөдөгбайх ёстой. Энэ гурав бол холын зайнаас ч түүний хувьд үнэ цэнэтэй болж болох аргууд юм. “Чамаар юу байна?” гэдэг үгээр чи түүн үнэлэгдэж чадахгүй. Тиймээс түүний хувьд жирийн нэг эмэгтэй байхыг хүсээгүй бол, жаахан бүтээлч сэтгээрэй. Сонин сайхныг чинь асуухад нь “юмгүй дээ” гэсэн үгээр амыг нь бүү тагла. Жишээ нь: “Сайн уу? Манай дүү шинэ нохой авсан гэнэ ээ. Тэгсэн нэрийг нь сонгож чаддаггүй ээ. Мими, мили хоёрын аль нь гоё байна? Сонгоорой” гэсэн мессеж явуулж болно. Энд өөр нэг сайхан санаа байна. Хэрвээ тэр чамайг сонирхдог гэдгийг нь чи баттай мэдэж байгаа бол “Боль” гэж бичээд үз. “Юуг боль гэж?” гэсэн хариу ирэхэд нь “Миний тухай бодохоо болиоч. Тээр, чи дахиад л намайг бодоод байна” гэж бичээд инээж байгаа смайли явуулж болно. Бусдаас өөр бай. Гэхдээ энэ мессежийг харилцааны дөнгөж эхэн үед ашиглах нь тийм ч зохистой биш гэдгийг санаарай.

Дүрэм #4: Мессежээ аль болох богино байлга
Хэтэрхий урт мессеж нь сонирхлыг бууруулдаг. Урт мессеж чинь түүнд чамайг өөр хийх ажилгүй юм шиг, эсвэл өөрийнх нь төлөө хэт их хичээл зүтгэл гаргаад байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэх болно. Хэрэв тэр чиний эхний мессежинд хариу өгөөгүй бол, хоёр дох болон гурав дахь мессежийг хэзээ ч түрүүлж явуулж болохгүй. Тэвчээртэй бай. Хариу ирэхгүй удаад байвал 24-36 цагийн дараа, чамаас түрүүнд нь бас мессеж ирсэн гэдгийг мартсаных нь хойно сонирхлыг нь төрүүлэх мессеж бичээрэй. Жишээ нь: “Би сая чиний төөрсөн ихэрийг харлаа” гэх мэт. Тэгээд мессеж болгон чинь түүнд чиний талаар цааш мэдэх хүсэл төрүүлэх ёстой гэдгийг байнга санаж яв.

Дүрэм #5: Хуучны дүрмүүдийг дагахад илүүдэхгүй
Түүнийг өөрөө түрүүлж мессеж бичихийг нь хүлээ. Одоо үед эмэгтэй нь эхний алхмыг хийх нь энгийн үзэгдэл болсон хэдий ч, эрчүүдийн тархи хэдэн жилийн өмнөхөөс огт өөрчлөгдөөгүй гэдгийг санах хэрэгтэй. Тэд одоо ч тэмцэл, өрсөлдөөнд дуртай хэвээрээ. Түүнийг “Юу хийж байна?” гэж асуухад нь “Найз бүсгүйчүүдтэйгээ уулзаж кино үзэхээр гарах гэж байна” гэхийн оронд “Гарахдаа бэлдэж байна” гэж бичээрэй. Тэр чамайг хаашаа хэнтэй гарах гэж байгаа талаар сонирхох болно.Ойлгомжтой, дэлгэрэнгүй, нууцлаг зүйл агуулаагүй мессежийг алгас. Үүний оронд гэнэтхэн түүн лүү өчигдөр цуг сонссон дууныхаа, эвсэл цуг үзсэн киноныхоо ишлэлээс хөгжилтэй байдлаар явуулаарай. Энэ нь түүнд инээмсэглэл бэлэглэх нь гарцаагүй. Мессежинд нь тэр дор нь хариу өгөхөөс зайлсхий. “Чамтай уулзмаар байна” гэж хэн ч бичиж чадна. Гэвч энэ үг тун уйтгартай! Үүний оронд “Чи ирж миний видео тоглоомондоо ямар сайн гэдгийг харахгүй юм уу?” гэж бичвэл тэр гүйгээд л хүрээд ирнэ.

Дүрэм #6: Секси мессеж илгээх гэж байгаа бол
Хэрэв түүнийг мессежээрээ өдөөн хатгахаар шийдсэн бол, юун түрүүнд энэ нь та хоёрын харилцаа баталгаатай болсны дараа л хийж болох үйлдэл гэдгийг сана. Хамгийн эхний энгийн алхам бол өөрийгөө нүцгэн байгааг далд байдлаар мэдэгдүүлэх. “Юу хийж байна?” гэж асуухад нь “Биендээ тос түрхэж байна”, эсвэл “Дөнгөж шүршүүрээс гарч ирчихээд л…” зэрэг өдөөн хатгасан мессеж бичээрэй. Эсвэл “Том орон дээрээ ганцаархнаа хэвтэж байна. Надад ямар нэг хийх юм санал болгооч?” гэж бичиж болно. Эдгээр мессежнүүдийн дараа та хоёрын яриа өөрөө өрнөх нь тодорхой. “Намайг юу өмсөж байгааг таа даа?” гэж бичиж ч болно.

Эдгээрээс хамгийн чухал нь эхлээд түүнийг ямархуу хүн болохыг нь таних хэрэгтэй. Тэгж гэмээнэ түүнийг ямар мессежинд дуртайг нь мэдэж болно. Хэрэв тэр жаахан ичимхий нэгэн бол хэтэрхий сээтэгнүүр мессеж бичвэл айж орхино. Тэгээд хэд хэдэн сээтэгнүүр утгатай мессежийг нэг дор явуулахаас болгоомжил. Нэг л “даацтай” үг чинь түүнд бүхэл өдөржин чиний тухай бодох шалтгаан үүсгэх ёстой.продвижениераскруткапродвижение сайта за результаткак пользоваться microhackсанаторий аквалооонлайн заявка на кредитную карту с доставкойkasino online spielenindependent female escortcasino slot oyunlarBlackjack trainerгрупповые туры в танзаниюдетский фитнес текстильщикикак быстро взять займ на карту срочностоит ли брать кредит в альфа банкетуризм килиманджароцена путЄвки на сафарибанк возрождение онлайн заявка на кредитную картуотдых в мае отзывыраскрутить сайт в googleразработка приложения для iosалюминиевые формы для куличейоплатить штраф пддпродвижение бренда компании индустрии модыаренда короткого номераполотенцесушитель 600х600уреаплазма лечение антибиотикиготовые дома polar


Мессежээр уургалахдаа мэргэжлийн бол!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.