Сүмийн ламаас дотуур хувцасны модел болсон хүү

Phajaranat Nobantao хэмээх хүү 12 настай байхдаа хамгийн анх Буддын шашны хийдэд шавилан сууж эхэлсэн бөгөөд нийт зургаан жилийн турш хийдийн лам байсан байна.

Лам хүү өсвөр насандаа шилжих үедээ гэнэт эмэгтэй хүүхэд шиг аашлан, нүүр будалт, гоёл чимэглэл гэх мэт охидын дурладаг зүйлсийг сонирхож эхэлсэн бөгөөд ааш зан нь ч бусдаасаа эрс өөр, тун эмэгтэйлэг болж буйг нь эргэн тойрных нь лам нар мэджээ.

Хэдийгээр тэр сүмд маш хатуу сахилга баттай орчинд амьдардаг байсан ч багын найзуудтайгаа уулзан хөхөө томруулахын тулд дааврын бэлдмэл уудаг байсан нь илэрчээ.

Тэр загвар өмсөгч, супермодель Yui Phetkanha-ийн үнэнч шүтэн бишрэгч байсан бөгөөд түүнтэй хэд хэдэн удаа уулзахдаа өөрт нь загвар өмсөх тухай хичээл заахыг алдарт моделиос хүсэж, загварын ертөнцөд хөл тавихаасаа өмнө гурван сарын турш шаргуу бэлтгэл хийжээ.

Тэрээр одоо Мими Тао (Mimi Tao) хэмээх нэрээр ажилладаг бөгөөд Тайландын хамгийн алдартай, эрэлт ихтэй дотуур хувцасны моделиудын нэг болжээ.

Гэвч түүний туйлын мөрөөдлийн ажил нь загварын ертөнц биш тэр энэ бүхнийг ээжийнхээ өрийг дарахын тулд хийсэн хэмээн мэдэгджээ.

“Ирээдүйг хэн ч тааж мэдэх боломжгүй. Тийм ч учраас би буцаад лам болчихсон явж байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл сахил хүртсэн лам байх нь миний хувьд хамгийн төгс амьдрал юм шиг санагддаг” хэмээн тэр өгүүлсэн байна.

www.Zuvluguu.com


Сүмийн ламаас дотуур хувцасны модел болсон хүү
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.