Хавьтсан ойртсоноо тас мэрдэг, аймшигтай мэрэгч хархыг харах нь бүү хэл нэрийг нь дурсахад шар үс босмоор.
Гэтэл энэ зэвүү хүрмээр амьтныг хайрладаг хүн байдаг бололтой. Дэлхий нийтэд Хилтон зочид буудлын өв залгамжлагч, загвар, шоу бизнес гээд л юм юм руу хүчээ үздэгээсээ илүүтэйгээр дуулиан шуугианд орооцолдож явдаг Парис Хилтон хэмээх шаргал үст бүсгүй саяхан US Weekly сэтгүүлд хамаг “нууц”-аа дэлгэжээ. Алимны сүмсэнд дуртай, талийгаач эмээгийнхээ өв залгамжлан ирсэн даашинзыг хадгалж явдаг хэмээн хэн ч сонсоход эгдүүцэмгүй зүйлс ярьж байснаа гэнэтхэн л гэрийн тэжээмэл амьтантай тэр нь харх гээд багагүй хүнийг цочроогоод авсан сурагтай.