Эрчүүдэд өгөх зөвлөгөө: Болзооны өмнөх таны гэр

Do-Girls-Like-Shy-Guys-Who-Dont-Make-A-Bold-MoveТа хошин мэдрэмжтэй юу? Хангалттай боловсролтой бас таалагдсан бүсгүйгээ эрхлүүлэх, өчнөөн “тэнэг” зүйлсийг худалдан авах боломжийн ажилтай болж амжсан уу?
Энэ асуултын хариулт нь өглөө өмсөх нэг л хос оймстой эр хүний хувьд товчхон байх нь мэдээж л дээ. Таны гэрт ерөнхийлөгчийн алба тэр чигтээ багтахгүй байх эсэх нь онц биш. Хамгийн гол нь таны урьсан бүсгүй танай гэрт зөв байрлалтай цөөн хэдэн тавилгыг олж харах нь л чухал. Гэхдээ энэ цөөн хэд чинь таны давтагдашгүй нэгэн гэдгийг гэрчлэх ёстой юм шүү. Ингээд, жентльменүүдээ, эхлэх үү!
Хоёр тусгай хундага
Дусал ч дарс үгүй романтик үдэш байна гэж үү ? Хуучны болор хундаганд дүүргэсэн ямар ч дарснаас жимсний исгэлэн үнэр хамар цоргих нь л лав. Таны арван хоёр болор хундагатай эсэх нь огтхон ч чухал биш, Түүнд зарцуулах мөнгөө өөр зүйлд хэмнэ.
Хоёр хөвсгөр алчуур
Эрт орой хэзээ боловч бүсгүй гараа угаах л болно. Харин угаалгын өрөөний крантаа хаахдаа тэр юуг олж харах бол. Цасан цагаан, зөөлхөн алчуур. Эндээс тэр ямар дүгнэлт хийх вэ гэвэл, “Та цэвэрч нэгэн”. Гэхдээ, сануулахад энэ алчуураа гэртээ ганцаар байх үедээ битгий хэрэглээрэй.

Лонх оргилуун дарс
Магадгүй, түүнийг танай хамтрагч өнгөрсөн шинэ жилээр бэлэглэсэн байж болох л юм. Гол нь энэ тухай түүнд хэлэх хэрэггүй. Гэрээсээ лонх оргилуун дарс олсон эр хүнийг эмэгтэй хүн “de joie de vivre, savoir-faire” буюу “сайн амраг” гэж үнэлнэ. Түүнээс гадна, танай хөргөгчнөөс олж болох цор ганц зүйл болох мөсөөр оргилуун дарсаа хөргөхөө мартав.

Хуучны зурагт хуудас
Та гоо сайхныг үнэлэгч байхыг хүсэхгүй гэж үү? Энэ чанар л бүсгүй хүнд сэтгэгдэл төрүүлдэг юм шүү. Хэн ч мэдэхгүй дөчин жилийн өмнөх хөлөг онгоцны зурагтай плакат эсвэл алдарт Ван Гог, Пикассогийн хуулбар зураг эмэгтэйчүүдэд илүү таалагдах болно. Тиймээс хуучны эд зүйлс худалдаалдаг дэлгүүрт очиод, дөч тавин жилийн өмнөх ямар нэг эд зүйлээс худалдаж аваад гэртээ өлгөчих.

Тавиур дээрх таван ном
Таны ширээн дээр хөглөрөх элдэв “но”- той сэтгүүлүүд түүний нүдэнд өртөх шаардлагагүй. Хэрвээ та соёлтой боловсон залуу болмоор байвал хэдэн ширхэг алдартай уран зохиолын ном худалдаж ав. Хэрвээ бүсгүй эдгээр номын утга агуулгын тухай асуувал, «Үгүй, гол баатрын зан чанар олон үйл явдлыг өрнүүлэх байсан ч зохиолч нь сүүлчийн дөрвөн бүлэгт түүнийг, зохиолын үндсэн санааны эсрэг тавьчихсан” гэхэд танаас дахин юу ч асуухгүй.

Гэрийн тэжээвэр амьтад
Танай гэрт ямар амьтан тэжээдэг нь эмэгтэй хүнд үнэндээ огт сонин биш байдаг юм.

Жаазтай гэр бүлийн зураг
Эцэг эх, эсвэл найз нөхдийнхөө зургийг жаазлаад тавьчихвал та цор ганцаараа биш, таныг хайрладаг, хайрлуулдаг хүмүүс байдаг гэдгийг гэрчилнэ. Түүнээс гадна жааз нь таныг ёс суртахуунтай, сэтгэл хөдөлгөсөн, мэдрэмтгий эр хүн гэсэн ойлголт төрүүлнэ. NASA-гийн сайтаас “Уран” гаригийн хамгийн гайхамшигтай зургийг хайгаад олохгүй байна уу ? Цөхрөх хэрэггүй. Түүний оронд хөөрхөн инээмсэглэсэн бяцхан жаал хүүгийн зураг жаазлаад тавь. Ард нь “Баярлалаа” гээд бичихэд л болно.

Нэг хөгжилтэй дурсамж
Та зүгээр нэг дажгүй залуу төдийхөн биш. Та бас хошин шогийн мэдрэмжтэй байх ёстой. Энэ чанараа хэрхэн илэрхийлэх вэ гэвэл Элвис Преслигийн дүр бүхий хуванцар дүрс эсвэл жинсний этикетикийн цуглуулга. Нэг иймэрхүү зүйлсийг нүдэнд өртөх газар тавих хэрэгтэй. “Өө. Үүнийг хаанаас авсан юм бэ?!” гэсэн асуултад нь урьдчилан бэлтгэсэн “түүх”-ээсээ яриад өг. Хэрвээ гэрт чинь ямар нэг содон сонин зүйл байхгүй бол эртний эдлэлийн дэлгүүр очиод этгээд сонин нэг зүйлийг худалдаад авчих. Харих замдаа энэ гайхалтай дурсгалын зүйлийг хэрхэн худалдаж авсан тухай сонирхолтой “түүх “зохиоход хамгийн сүүлд Тайландад байсныг чинь гэрчлэх болно шүү.

Тухтай лоож
Бүсгүй ор руу чинь нэг удаа боловч харцаа илгээнэ. Тэр үед цэмцгэр, стильтэй харагдах хэрэгтэй шүү. Тиймээс хоёроос дөрвөн дэртэй хос цагаан хэрэглэл, хөнгөн зөөлөн бүтээлэгтэй байх ёстой. Тэр цагт таны ор дээр нь тухлаад баймаар тансаг лоож шиг л харагдах болно.

Гэмгүй “ хууралт”
Зохиож, худал ярьж, яаж ч “панаалдсан” түүнд эелдэг гэдгээ л нотлох хэрэгтэй. Тухайлбал,

Хувилбар. Нэг. Хөршийнхөө жаалуудтай тохиролц. Юу гэвэл, тэд таныг яг зочинтой байх үед чинь хаалганы хонх дарж Пүрэв гариг бүрт тоглодогтой адил өнөөдөр хамт явж хөл бөмбөг тоглох эсэхийг асуулга.

Хувилбар. Хоёр. Найз чинь ч байж болно. Утас дуугарахад, та аваад ”Тиймээ ээжээ, сайна уу, Бид уулзахаар тохирсныг саналгүй яахав. Гэхдээ одоо манайд найз бүсгүй / нэрийг нь хэл/ маань ирчихээд байна л даа. Юу гэнэ ээ…” Тэр хэдийнэ гэр бүлийн танил болчихлоо.

Хувилбар. Гурав. Ажлынхаа хэн нэгнээс “Тэргүүний ажилтан” гэсэн шагналыг нь гуйж аваад нүдэнд өртөх газар хүндэтгэлтэй тавиарай.

Хувилбар. Дөрөв. Түүний нүдэнд өртөх газар бас хөл бөмбөгийн багтай авахуулсан зургаа тавихдаа, “Шилдэг хөл бөмбөгчид” гэсэн үг бичихээ мартав.


Эрчүүдэд өгөх зөвлөгөө: Болзооны өмнөх таны гэр
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex