Дуучин залуу Алекс гэдэг нэртэй гүегтэй хамт авахуулсан гэрэл зургаа цахим хуудсандаа байршуулснаас бүх зүйл эхэлжээ. Тэр гүег Бибертэй уулзсанаасаа хойш түүний гол шүтэн бишрэгч болсон гэнэ шүү. Алексын эзэн “Жастин энэ ховор амьтныг хайрлан хамгаалах асуудалд үнэхээр санаа зовж байна лээ. Тэр үнэхээр мундаг залуу байна лээ шүү” гэж бичжээ.
Тэгвэл зэрлэг, ховордсон амьтдыг хамгаалах байгууллагынхан (PETA) өөрөөр бодож байгаа аж. Тэдний бодлоор бол Жастин гүегийг нэр хүндээ өсгөхийн тулд ашигласан гэнэ. Дуучин залуу хөөрхий амьтныг ашиглаж өөрийгөө сурталчилсан гэж тэд үзэв. Үүнийг зэрлэг амьтадтай зүй бусаар харьцсан гэж үзэх талтай юм. Тус байгууллагынхан дуучин залуугаас уучлал гуйхыг хүсчээ.
Эх сурвалж www.wikimon.mn