Их аварга Д.Дагвадоржтой хэвлэлээр нэр холбогдсон А.Урангоо нэг хэсэг “Твиттерийн хатан хаан”, “Фэйсбүүкийн од” хэмээх элдэв нэр хоч зүүж, өөрийн эдэлж хэрэглэж буй үнэтэй цайтай бүхнээрээ гайхуулж явсан. Бизнесийн салбарт од нь гийсэн энэ бүсгүй гутлын цуглуулга, гоёл зүүсгэлийн брэнд дэлгүүрээрээ ч охид хүүхнүүдийн атаархлыг битүүхэндээ төрүүлж байдаг нь нууц биш.
Харин нөхөрт гарснаасаа хойш нэлээдгүй томоожиж Амуна нэртэй хөөрхөн охиноо төвөггүйхэн өсгөж бойжуулан, бизнесийн ажлаа ч амжилттай үргэлжлүүлэх болсон тэрбээр төд удалгүй нярайлах гэж буйгаа зарласан. Охиноо төрүүлээд хэдхэн сарын дараа л дахин хөл хүндтэй болсон А.Урангоо олны нүднээс нууцхан амьдарч байсан ч телевизийн ярилцлага өгөхдөө энэ тухайгаа задалж байлаа.
Тэгвэл бизнесмэн хатагтай маань саяхан амаржиж, удам залгах хүүтэй болсон баяртай мэдээг найз нөхөддөө дуулгажээ. Ердөө жил гаруйхны зайтай төрүүлсэн охин хүү хоёроо хараад баяр бахархлаар дүүрэн суугаа түүнд амьдралын утга учир, аз жаргалын амтыг жинхэнэ утгаар нь мэдрүүлсэн бяцхан үрс нь эрүүл энх өсч торних бэлэгшээлт ерөөлийг олон хүн дамжуулж буй ажээ.
С.Цахиур
www.zone.mn