УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар НӨАТ-ын босгыг өндрсгөх шаардлага байхгүй хэмээн үзлээ. Хуралдаанаар НӨАТ-ын босгыг өндөрсгөж, 50 саяас дээш орлоготой аж ахуйн нэгжүүдээс НӨАТ авахаар шинэчлэн боловсруулсан хуулийн төслийг хэлэлцэх байсан ч хойшлуулсан байна. Уг төслийг сонгуулийн өмнөх улстөржилттэй холбон үзэж ийнхүү хойшлуулсан ажээ.