АЙЛ БVРИЙН ХААЛГЫГ ЭРЛЭГТ ХӨТЛӨХ НЯН ТОГШИХ НЬ

Өндөр хөгжилтэй орнууд хvн төрөлхтний стратегийн гол тvvхий эд бол ус хэмээн тодорхойлж, хайрлаж хамгаалах талаар дэлхий нийтэд тунхаг, уриалга гаргах болсон.

Манай улсын хувьд ус тийм ч чухал зvйл биш бололтой. Учир нь, усаа хайрлаж хамгаалах талаар ярьдаг боловч нийт хvн амын 60 гаруй хувийг нь ундны усаар хангадаг Туул голын бохирдол хэрээс хэтэрсэн. Усны мэргэжилтнvvд энэ голын талаар судалгаа шинжилгээ хангалттай хийсэн ч өнөөдөр жил ирэх тутам бохирдол нэмэгдсээр байгааг гидрогеологийн мэргэжилтэн, эрдэмтдийн судалгаа баталсаар байна.

Тухайлбал, эрvvл ахуйч ахмад эмч Ш.Vдэнбор Тэрэлжээс Тєв аймгийн Алтанбулаг сум хїртэл 120 км орчим газарт Туул голын дагуу 10 цэгээс жилд гурван удаа усны бохирдлын судалгаа хийжээ. Тэгэхдээ хавар, зун, намар буюу тав, долоо, аравдугаар сард шинжилсэн аж. Гурван жил дараалан хийсэн энэ судалгаагаар Туулын усны бохирдол аюулын харанга дэлдэх хэмжээнд хvрснийг илтгэв. Гадаргын усанд аммиакийн зөвшөөрөгдөх хэмжээ нэг литр усанд 0.05 миллограммаас /мг/ ихгvй байх ёстой.

Гэтэл Туул голын усны нэг литр тутамд аммиак 3.6 мг байжээ. Энэ нь усны шим бохирдолт өндөр байгаагийн нэг vзvvлэлт. Мөн нитрат 1.6 мг гарч. Уг нь, зөвшөөрөгдөх хэмжээ нь гурван мг. Тэгэхээр нитратын бохирдол бага аж. Vvнээс гадна аммоны нэгдлvvд намар, хаврын улиралд хоёр дахин багасдаг байна. Гэвч хvн амьтны эрvvл мэндэд сөргөөр нөлөөлөхгvй байх хэмжээнээс 40 дахин илvv гарчээ. Сvvлийн жилvvдэд Туул голын булан тохойд загас сvргээрээ “амиа хорлох” явдал гарах болсон. Энэ нь усны бохирдолтой шууд хамаатай гэдэг нь ойлгомжтой. Ердийн бохирдолгvй нуур болон голын усанд хvчилтөрөгчийн хэмжээ нэг литр усанд найман мг, хvчилтөрөгчийн биохимийн хэмжээ таван мг-аас хэтрэхгvй байдаг аж.

Гэтэл Туул голын ус хаврын улиралд хvчилтөрөгчийн биохимийн хэрэгцээ хэт ихэсдэг бол ууссан хvчилтөрөгчийнх багасдаг болжээ. Энэ нь загасны vхлийн гол шалтгааны нэг юм. Усны чанар муу, бохирдлын хэмжээг илтгэх нэг vзvvлэлт нь хатуулаг аж. Туул голын эхэн хэсэгт хатуулаг нь хэвийн хэмжээнд байна. Харин Улаанбаатар хот руу дөхөх тусам бохирдлын хэмжээ нэмэгдэнэ. Тэгээд Төв аймгийн Лvн сум хvртэл хар ногоон өнгөтэй болж аюулын төвшин өндөр болсныг илтгэнэ. Усны тунгалаг өнгө ийнхvv өөрчлөгдсөн хэсэгтээ хатуулгийн хэмжээ нэг, кальци гурав, эрсдэлжилт 8-10 дахин их байгаа нь судалгаагаар тогтоогдов. Саванд ус хийгээд ширгээхэд ёроолд нь их хэмжээний тунадас vлдэж байвал эрдэсжилт өндөр хатуулагтай хэмээн vздэг.

Ингээд бидний ундаалж буй Туул голын усанд хийсэн тандалт судалгаагаар нянгийн бохирдлын тєвшин дөрөвдvгээр зэрэглэл буюу их бохирдолтой ангилалд хамаарах боллоо. Тэгэхээр Монголын хvн амын олонхи нь усаар дамжих элдэв халдварт өвчинд нэрвэгдэх магадлал тун өндөр байна. Товчхондоо, айл бvрийн хаалгыг эрлэгт хөтлөх нян тогшиж байна гэсэн vг юм. Vvнийг урин дуудагч нь бид өөрсдөө. Цэвэр усны төвлөрсөн хамгаалалтын бvсэд хашаагаа хатгах, байшин, орон сууц барих, амралт зугаалгын газар байгуулах, арьс шир, ноос ноолуур угааж боловсруулсан хаягдлаа цутгах зэргээр бохирдуулж буй билээ.


Эдvгээ Туул гол, тvvний хар шугуйн тухай тvvхийн шарласан хуудаснаас уншиж сэтгэлдээ төсөөлөх л vлдэж байх шиг. Тухайлбал, Ван хан Тоорил Туулын хар шугуйд нутаглаж, Богд хаан энэ уснаас ундаалж байсан, эх ундарга тэжээл авдаг хөгөлгөр уулсыг нь дархан цаазтай газар болгосон тvvх бий.

Улаанбаатар хотыг Азийн цагаан дагина нэрлэж байсан цаг vед Туул голын ус Сонгинын гvvрнээс Төв аймгийн Алтанбулаг сум орох зайд цэвэршдэг байж. Иймээс бохирдлын зэрэг нь 1-2 ангилалд багтдаг байсан тvvхтэй. Тухайн vед Дорнын нэрт яруу найрагч Б.Явуухулан залуусын болзоондоо очихдоо дуулдаг болсон Туулын урсгал шөнєдөө сайхан гэсэн алдарт дуугаа бичжээ.

Гэтэл өнөөдөр тэр “…Торгон долгио нь хаялан мяралзах” нь битгий хэл “Тvй гэх шvлсгvй” гэдэг шиг болж цэгээн чулуу нь бутархад хvрч урсгал нь татрав. Мөн “…Шивнэн шивнэх залуу навчис, Шөнийн дуу надад аялдагсан…” хэмээн өгvvлдэг. Өнөөдөр навчис нь сэрчигнэх сөөг мод ч vгvй болж халцарсан билээ. Туул гол аврал эрсээр, “амь тасартлаа” биднийг ундаалж байна. Тvvх болгох уу, тvvнийг сэргээж арчлах уу гэдгийг шийдэх цаг бидэнд хэдийнэ иржээ.

ardchilalпродвижениепродвижение по низкочастотным запросамaracer.mobiскачать софт для взлома wifiаквалоо новостибыстрый займ с переводом на карту сбербанкаcasino gratis de 5 tamboresdubai high class escortsucretsiz casino oyunlar? oynaStar trek online foundryаруша городполотенцесушители дизайнерскиебыстрый займ с переводом на карту сбербанкакредитна картка дельта банк львівкилиманджаро сафаританзани¤ гид восхождение на килиманджарократера нгоронгороденьги в долг в самареparty caricature nyконсульство испании в харькове официальный сайттуры в арабские эмираты в сентябре 2015гholoween partyмилиция в украинезаказ продвижения сайтакупить sip панелисимптомы острицcages


АЙЛ БVРИЙН ХААЛГЫГ ЭРЛЭГТ ХӨТЛӨХ НЯН ТОГШИХ НЬ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.