Т.Аминаа хуримлана

2013082211364072992678492201605250217

Хүүхэд байхаасаа дуулсан Т. Аминаа бүүр нэгдүгээр ангийн сурагч байхдаа л Ази, Номхон далайн 17 орон оролцсон томоохон наадамд оролцож, Гран при хүртэж байсан гэдэг. Үүгээр ч  зогсохгүй хүүхдийн гэсэн тодотголтой шагнал, гуншинг бүгдийг нь  хүртсэн аж. 10-р ангиа дүүргэтлээ орон нутгаар хүүхдийн дуугаараа аялан тоглолтоо өөрийн зардлаар хийж, 21 аймаг, 120 гаруй сумаар явсан адтай нэгэн. Тухайн үедээ хэрсүү хүүхэд гэх нэрийг олонтаа сонсож байсан гэдэг.

Түүнээс хойш өнөөдрийг уран бүтээлээ тасралтгүй хүргэсээр яваа дуучин бүсгүй өдгөө Улсын филормони хэмээх өнөр бүлд “данстай”. Ажлынхаа хажуугаар сүүлийн нэг хоёр жил шинэ уран бүтээлийн ажилдаа түлхүү анхаарах болсон бөгөөд саяхан  “дурлалт хосуудыг” шинэ клипэндээ мөнхлөөд авсан юм.

Энэ сарын эхээр Т.Аминаа  28 насны төрсөн өдрөө хорооллын Меланж пабад тэмдэглэж, бут авчээ. Баярын хүндэт зочдоос нэгэн онцгой эр олны анхаарлыг ихэд татсан аж. Тэр бол түүний дурлалт залуу байсан бөгөөд хосууд удахгүй хуримын тов зарлахаар яригдаж байгаа гэнэ.

Нэмж тэмдэглэхэд нэгэнтээ улстөрөөр хальт “оролдож” МАН-ын дэргэдэх “Нийгмийн ардчилал” Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан ч үүнийг орхисон байна. Харин үүний оронд хүмүүнлэгийн ажилд түлхүү оролцохоор болсон  ажээ.


Т.Аминаа хуримлана
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.