Нас залуу хүмүүс хорт хавдар туссан байж болзошгүйг илтгэх 5 шинж тэмдгийг судлаачид нэрлэжээ. Хавдрын өвчлөлийг хэдий чинээ эрт оношлоно, төдий чинээ эдгэрэх магадлал өндөртэй юм. Харамсалтай нь, ихэнх хүмүүс хүчтэй өвдөлт өгч эхлэхээр эмнэлэгт хандахад эдгэрэх боломж нь харьцангуй багассан байдаг.
Хүмүүсийн дунд явуулсан судалгаанаас харахад, өсвөр насныхан болон тэдний эцэг эхчүүд, тэр ч бүү хэл, ерөнхий практик эмч нарын 29% нь хорт хавдрын илт харагдаад байгаа шинж тэмдгүүдэд төдийлөн анхаарлаа хандуулдаггүй юм байна.Иймээс залуу хүмүүст дараах 5 шинж тэмдэг илэрвэл эмчид даруйхан хандахыг хавдар судлаачид зөвлөж байна. Үүнд:
Ø Удаан хугацааны өвдөлт -Хэрэв биеийн аль нэг хэсэгт өвдөлт мэдрэгдээд огт намдахгүй удааширвал,
Ø Товгор, гүвдрүү, хөхрөлт -биеийн хаа нэгтээ бондгор гөвдрүү үүссэн тохиолдолд эмчид яаралтай хандаж тодорхойлуулах,
Ø Ядрах –нойр, ажлын ачаалал хэвийн атал байнга ядраад буй мэт мэдрэмж төрвөл маш осолтой,
Ø Жингээ алдах -Өөрийн зүгээс ямар ч хүчин чармайлт гаргаагүй байтал аяндаа жингээ алдаад байвал маш түгшүүртэй шинж тэмдэг юм байна.
Ø Мэнгэний өөрчлөлт -Төрөлхийн мэнгэний тань өнгө, хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд бас анхаарууштай гэнэ.