ЭМЭГТЭЙЧVVД ЗОЛИОСОНД ЯВАХ НЬ

Намууд нэр дэвшигчдээ албан ёсоор зарлахад 10 хоног їлдлээ. Урьдчилсан байд­лаар нэр дэвшигчдийн жаг­саалт нийтэд дэлгэгдсэн ч, эц­сийн байдлаар зарлагдтал нам дотроо бужигнах нь. Єєрєєр хэлбэл, жагсаалтад нэр нь багтаагїй, эсвэл на­мын жагсаалтын тєгсгєлд би­чигдсэн хїмїїс эцсийн мєч хїр­тэл хор найруулна гэсэн їг. Тэдний тоонд эмэгтэйчїїд 20 хувийн квотоор гарч ирэх ёстой. Хэдхэн сарын ємнє нийт нэр дэвшигчийн 20 хувь нь эмэгтэйчїїд хэмээн тунхаглаж, намууд ч їїнийг дїрэмдээ багтаасан.

Энэ нь ч улс тєрч эмэгтэйчїїдийг хєдєлгєєнд оруулсан юм. Би квотоор нэр дэвшинэ хэмээн дор бїрнээ бэлтгэлээ базааж, намдаа ч идэвхийлэн зїтгэх болсон. Харамсалтай нь, урьдчилсан байдлаар нэр дэвшигчээ жагсааж цахим хуудсаар цацсанаас хойш дээрх 20 хувийн квот баталсан нь ердєє дїр эсгэх тєдий жїжиг болчихлоо хэмээн эмэгтэйчїїд гомдоллож бай­на. Магадгїй, анхнаасаа л намын жагсаалтын хамгийн тєгсгєл буюу золиосонд эмэгтэйчїїдийг жагсаахаар тєлєвлєсєн болохоороо л ийнхїї 20 хувийн квотыг баталсан ч байж болох юм.

МАН-ын урьдчилсан жагсаалтыг харсан олон эмэгтэй дороо дэвхэцсэн сурагтай. Єєрєєр хэлбэл, НАМЭХ-ны бїсгїйчїїд багагїй бухимдалтай байна гэсэн їг. Намаас 28 хїн жагсаах ёстой атал дэд сайд эмэгтэйчїїдээ 29, 30, 31, 32-т гэх мэтээр жагсаасанд эмэгтэйчїїдийн гомдлыг туйлд нь хїргэв. Намын жагсаалтын тєгсгєлд ч биш бїр тоондоо ч багтаагїй гэхээр гомдолгїй л яах вэ дээ. Сонгогдох нь байтугай нэр дэвших боломжгїй дээрх байранд жагссан нь Хуульзїйн дэд сайд В.Удвал, ХХААХЇ-ийн дэд сайд Ж.Сауле, Эрїїл мэндийн дэд сайд Ж.Цолмон гэх мэтчилэн бий.


Тэд энэхїї гомдлоо хам­гийн тїрїїнд НАМЭХ-ны ерєн­­хийлєгч Д.Оюунхоролд хэлсэн гэнэ. Харин Д.Оюун­хорол хатагтайн хїч дутсан бололтой, эмэгтэйчїїдийн энэ азгїй хуваарилалт єєрчлєгдєх магадлал тун хомс байна.

Дэд сайд бїсгїйчїїд тойрогт, тэр дотроо Баян-Єлгий, Увс, Хєвсгєл аймагт тойрог авах хїсэлтээ НАМЭХ-ны ерєн­хийлєгчєєрєє дамжуулан илэрхийлж, дарга нь ч бас хєлєє хїрэх бїх газартаа уламжилна хэмээн амлажээ. Їїнээс илїїг Д.Оюунхорол ги­шїїн ч хийж чадахгїй гэдэгтээ бїс­гїйчїїд нэгэнт эвлэрээд буй. Жагсаалтын тєгсгєлд бичигдсэн дэд сайд бїсгїйчїїд ч “Намдаа олон жил зїтгэсэн хєдєлмєрийг минь їнэлнэ биз ээ.

Намд олон жил ажилласан бид жагсаалтын тєгсгєлд бичигдэх нь гомдолтой юм. Энэ шударга бус хуваарилалтаа нам маань эргэн нэг харах байх аа. Жагсаалт энэ чигээрээ батлагдахгїй гэж найдаж байна” хэмээн хоорондоо ярилцсаар яваа аж. Їнэхээр намд хєл тавиад удаагїй бизнесмэн эмэгтэйчїїд тойрогт нэр дэвших мандат євєртєлсєн учраас архагууд ингэж заргалдалгїй л яахав. МАН мєнгєтэй хїмїїст найр тавих болсныг эмэгтэйчїїдийн энэ маргаан гэрчилж байна.


ardchilal
продвижениеtopod.inраскруткапрограмма для накрутки лайков вконтакте скачать бесплатночехол для ipad smart coverальфа банк кредитные карты тарифыonline casino games usa playersbest escort in dubaicasino oyunuRoute planner aa classicкилиманджарофитнес клуб зебра братиславскаяденьги в кредит в липецкекилиманджаро туры новосибирскотдых в россии в маеэкспресс кредит москватуры в мае в испаниюкилиманджаро подьемповышение лояльности клиентов этогорящий путевка тайланд пхукетстатья 185 часть 3seo ценаtranslator norwegianрадиаторы в ваннуюугловой полотенцесушительлечить простатит в домашних условияховощи гриль в домашних условиях в духовке


ЭМЭГТЭЙЧVVД ЗОЛИОСОНД ЯВАХ НЬ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.