М.Батчимэг, Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нар УИХ-д нэр дэвших эрх авч чадсангүй

4080
АН, МАН-ын анхан шатны байгууллагууд УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшихээр горилогчдын нэрсийг эхний байдлаар тодорч байна. Маргааш буюу 5 сарын 27-нд эхлэх МАН-ын бага хурал, АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хорооны хурлаар уг нэрс эцэслэгдэж, УИХ-д нэр дэвшигчдийн нэрс албан ёсоор баталгаажих ёстой.
Одоогийн байдлаар тодроод буй нэр дэвшигчдийг танилцуулья.
Өвөрхангай аймагт  АН-аас УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг, УИХ-ын даргын зөвлөх, “Баялаг бүтээгчдээ дэмжинэ” холбооны тэргүүн Ч.Даваабаяр, Л.Бат-Орших нар, МАН-аас УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Хөдөлмөрийн сайд асан С.Чинзориг, Зам Тээврийн сайд асан Н.Төмөрхүү нар нэр дэвшихээр болжээ.
МҮАН-аас АН-д элссэн УИХ-ын гишүүн, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Н.Батцэрэгийг  Өвөрхангай аймгийн АН дэмжээгүй байна. Харин Сонгино Хайрхан дүүрэгт АН-аас О.Магнай, СХД-ийн АН-ын дарга Ө.Пүрэвбаатар, НИТХ-ын төлөөлөгч Т.Болдбаатар, АЭХ-ы дэд Ерөнхийлөгч Б.Ургамалцэцэг, Ерөнхий сайдын зөвлөх Кёкүшюзан Д.Батбаяр, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж нар , Сүхбаатар дүүрэгт АН-аас Худалдаа Хөгжлийн Банкны Захирал Б.Мэдрээ, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, , УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Лу.Гантөмөр нар,МАН-аас УИХ-ын гишүүн Сү.Батболд, Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга Д.Цогтбаатар, НАМЭХ-ын Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, Хууль Зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил нар Дархан уул аймагт АН-аас УИХ-ын гишүүн М.Сономпил, УИХ-ын гишүүн, Хүнс, Хөдөө Аж Ахуйн сайд Р.Бурмаа, Дархан Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Мягмардаш нар, Сэлэнгэ аймагт АН-аас УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ийн дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн, Аж Үйлдвэрийн Сайд Д.Эрдэнэбат, уяач Л.Цандэлэг нар, МАН-аас Гадаад Хэргийн дэд сайд асан Н.Оюундарь, Сэлэнгэ аймгийн засаг дарга П.Бүрэнбат, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нар нэр  дэвшихээр болжээ. Ийнхүү одоогийн байдлаар УИХ-ын гишүүн М.Батчимэг, Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нар УИХ-д нэр дэвших эрхийг намынхаа анхан шатны байгууллагаас авч чадаагүй бөгөөд АН-ын дарга З.Энхболд  тэдний нэрийг  дахин оруулж, АН-ын ҮЗХ-оор хэлэлцүүлэх гэнэ.
П.Мандах
Sonin.mn

М.Батчимэг, Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нар УИХ-д нэр дэвших эрх авч чадсангүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.