-Түүнийг нэр дэвшинэ гэсэн хүлээлт нутгийнхны төдиигүй эмэгтэйчүүд, залуучуудын дунд байсан ч нэгэн нууц тохироо хийж тахимаа өөр нэгэнд шилжүүлэх боллоо-
Хуучнаар ХХААХҮ–н дэд сайдаар ажиллаж байсан МАН-ын гишүүн Ж.Саулег хүн бүхэн андахгүй. Тэрбээр 2009-2010 оны зудны үеэр зүүн аймагт нүүрлэсэн гамшгаар олны танил болж байсан түүхтэй. Улс төрд С.Баяр, М.Энхболд, С.Батболд нарын удирдлагад ажиллахдаа түүнийг бохир зүйлд нэр холбогдоогүй гэж журмын нөхөд нь тодорхойлж байсан.
Өөрөөр хэлбэл түүнийг нам, нөхөр хоёроо солиогүй гэж байв. Мөн хамт олон удирдлагуудтайгаа гар нийлж ажилладаг хэлье гэсэн үгээ шууд хэлдэг зоримог нэгэн гэсэн тодотгол түүнийг одоо хүртэл дагаж явдаг учраас намынх нь түүнд ихэд итгэл хүлээлгэдэг юм билээ. Тиймээс удахгүй болох энэ удаагийн сонгуульд түүнд нам нь итгэл хүлээлгэж төрөлх нутаг Баян-Өлгий аймгаас нэр дэвшүүлэхээр зүтгүүлж байгаа гэх мэдээлэл гадуур тарсан юм.
Харин бидэнд олдсон мэдээлэлээр Ж.Сауле тус аймагт нэр дэвшихгүй эрчүүдээ дэмжинэ хэмээн нэгэн эрхэмд тойрогоо өгөхөөр болжээ. Түүний дэмжиж буй хүн нь Ерөнхий сайд асан Сү.Батболдын зөвлөхөөр ажиллаж байсан аймгийн МАН-ы дарга Г.Солтан гэгч эрхэм. Уг нь тэрбээр Баян-Өлгий аймгаас төрсөн хоёрхон эмэгтэй сайдын нэг. Нутгийхныхаа дунд шаггүй нэр хүндтэй тэрбээр яагаад өөрийнхөө нэр дэвших тойргоо Г.Солтан гэгч эрхэмд өгөхөөр болов гэдэг нь хачирхалтай. Ямартай ч энэ бүхний ард ямар нэгэн тохироо явагдаж байна гэдэг хар олон хүнд төрж байгааг нуух юун. Уг нь МАН-аас тус аймагт судалгаа явуулахад Сауле эхний гуравт орсон гэдэг. Түүнийг өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэсэн хүлээлт нутгийханд нь байсан ч тэрбээр дэвшээгүй. Энэ удаагийн сонгуульд ч мөн адил түүнийг нэр дэвшинэ гэсэн хүлээлт нутгийнхны төдийгүй эмэгтэйчүүд, залуучуудын дунд байсан ч нэгэн нууц тохироо хийж тахимаа өөр нэгэнд шилжүүлэх боллоо. Ямарч байсан МАН-ын бүсгүйчүүдийн дотор айргийн тавд багтах казах бүсгүй ямар тохироо хийж нэр дэвших болчихвоо гэдэг нь анхаарал татаж байна.