Залуухан, халуухан дуучин бүсгүй маань ганц бие болсоноос хойш өнгө өнгийн үсээр гоёж стил нь хүртэл өөр болсон. Тэрээр саяхан буюу 2012 оны 5 дугаар сарын 10-нд болж өнгөрсөн NARM Music Biz Awards хэмээх хөгжмийн наадмаас оны шилдэг уран бүтээлч номинацид шалгарч шагнал хүртлээ. 27 настай дуучин маань ёслолд ирэхдээ урт чернилен ягаан үс, Twenty Cluny брендийн даашинз, оддын хайртай гутлын загварын хаан Christian Louboutins-ны өндөр өсгийт, готик нүүр будалтаар гоёсон байсан нь түүнийг үнэхээр өөр харагдуулж байна.