Гар хангалга эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль алины эрүүл мэндэд тустайг Америкийн эрдэмтэд тогтоожээ. “Sexual and Relationship Therapy” сэтгүүлд нийтлүүлсэн судалгааны тайлангаас үзвэл гар хангалга эрэгтэй хүний дархлааны системийг идэвхжүүлж түрүү булчирхайн өвчнийг анагаадаг гэнэ. Эмэгтэйчүүдийн хувьд гар хангалга нь сарын тэмдгийн өмнөх үеийн бие сэтгэцийн өөрчлөлтийг хөнгөрүүлж, сарын тэмдгийн үеийн өвдөлтийг багасгадаг ажээ. Харин аль аль хүйстний хувьд гар хангалга хийснээр стресс, депресс зэрэг сэтгэцийн янз бүрийн хямралтай тэмцэхэд өндөр үр дүн гардаг байна. Гар хангалга нь сэтгэлзүйн өөдрөг байдлын үндэс болсон эндорфин хэмээх бодис бие махбодод ялгарах нэг чухал сурвалж болохоос гадна бүсэлхийн булчинг хөгжүүлэх сайн арга гэнэ.