Э.Энхболд 1987 оны 11-р сарын 22-ны өдөр төрсөн аж. Тэрээр 2005 онд Нийслэлийн 62 дугаар сургуулийг төгссөн гэнэ.

“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Э.Энхболд бол “Asian model star” өргөмжлөлтэй юм.

“Говь” брэндийн “нүүр царай” болж, топ модель Д.Пүрэвсүрэнтэй рекламанд тоглон, цэнхэр дэлгэц, сэтгүүлийн нүүрт гарч Э.Энхболд Монголын эрэгтэй моделиудаас хамгийн чадварлаг мөн үнэтэй загвар өмсөгч болсон юм.

Түүний гэргий “Урлах эрдэм” дээд сургуулийн багш төдийгүй чадалтай загвар зохион бүтээгч Д.Отгонжаргал хэмээх бүсгүй байдаг ажээ. Энгийн хосуудыг бодвол багагүй хэл аманд өртдөг ч тэд өдгөө өнөр өтгөн аз жаргалтай аж төрж байна.

Даруухан, залуухан загвар өмсөгч залуу маань 2 хүүхэдтэй гэнэ шүү.

Тэрээр СУИС-ийн дуулаачийн ангид нэг жилийн хугацаанд суралцжээ. Дараа нь “Монголжингоо” дээд сургуулийг урлаг судлаач, дуучин, жүжигчин мэргэжлээр төгссөн байна. Тэр ч байтугай “Камертон-2” шоунд оролцохоор бүртгүүлсэн байсан ч олны хэл амнаас эмээн нэрээ хасуулсан гэдэг.

Э.Энхболд “3 охин” хамтлагийн дуучин Д.Солонготой нэр холбогдож байсан гэсэн цуу яриа тарсан боловч энэ нь ташаа мэдээлэл байсан бөгөөд түүнд болон түүний гэргийд нь хүнд цохилт болж байжээ.

Тэр их шүтлэгтэй гэнэ. Охиных нь нэрийг Гандангийн Сангидорж гэх хамба хайрлажээ. Түүний охиныг Э.Тэгшзаяа гэдэг.

Түүний эхнэр нөхрийнхөө тухай: Тэр маань ноён нуруутай, сэтгэл сайтай, ууч зантай гээд үнэхээр миний мөрөөдлийн залуу байсан болохоор би дурласан байх.
Харин хүүхдээ төрүүлээд удалгүй олны өмнө гарахад бид хоёрын талаар элдэв мэдээлэл цацагдаж, тэр бүхний дор бичсэн комментууд нь үнэхээр зүрх зүсэм санагдаж билээ. Өөрөөсөө дүү залуугийн толгой эргүүлсэн шулам энэ тэр гээд бичсэн даанч муухай үгсийг би өдөржингөө уншиж, нөхөртөө гомдож уйлсан удаа бий. Амихандаа, нөхөртөө л уураа гаргаж байгаа нь тэр. Бид хоёрын дунд хайраас өөр юу ч байхгүй юм шүү.

Тэр сайн нөхөр, мундаг аав мөн амжилттай яваа Монголын залуу үеийн нэгэн төлөөл билээ. Түүнд амжилт хүсье.
Өнөөдөр сонин