Цэцэг бэлэглэхэд ч учир бий

1105

Цэцэг бол хайр дурлал, сайхан сэтгэлийг илэрхийлэхээс гадна зовж шаналсан үед сэтгэл тайтгаруулах сэтгэлийн бэлэг билээ. Бид ээждээ очих, хайраа илэрхийлэх, дотны хүмүүсээ алсын замд үдэж, угтах бас баяр ёслол, тэмдэглэлт үйл явдал зэрэгт цэцгийг ихээр ашигладаг.

Гэвч хайр сэтгэл, талархал, бахархлаа илэрхийлэхдээ заавал үнэтэй том баглаа цэцэг бэлэглэх хэрэггүй. Ганц ширхэг сарнай, хээрийн цэцэгний баглаа, нил болон цахирмаа цэцгийн баглаа ч байсан болно шүү дээ.

Үдэшлэг, анд нөхдийн уулзалт, шалгалт шүүлгээ амжилттай өгсөн гээд аливаа дурсгалт тэмдэглэлт үед мөн цэцэг өгөх шаардлага гарах нь ч бий. Мөн эрэгтэй хүн эмэгтэй хүнд цэцэг бэлэглэх нь сайн хүмүүжилтэй хүнийг, тэрчлэн жирийн бус анхаарал халамж тавьж байгаагийн илрэл юм.

Хэрэв та хэн нэгэнд цэцэг бэлэглэх гэж байгаа бол маш хянуур хандах хэрэгтэй. Тухайлбал эрэгтэй хүнд хурц тод өнгийн чамин ганган цэцэг тохиромжгүй. Харин урт иштэй сарнай, цагаан лиш юм уу тухайн улиралд тохирсон цэцэг бэлэглэдэг бол эмэгтэй хүнд ягаан юм уу шар лиш цэцэг бэлэглэнэ.

Настай хүнд төрсөн өдрөөр нь, тэмдэглэлт үйл явдлаар нь удтал ганддаггүй гоёлын ногоон юм уу вааранд ургадаг ургамал бэлэглэх хэрэгтэй.

Цэцэг өгөхдөө тухайн хүний зан араншин, сонирхол байдлыг харгалзан үзнэ. Тухайлбал, хээрийн болон ойн цэцгийг баяр, тэмдэглэлт явдалд өгөхөд тохиромжгүй. Ийм тохиолдолд сарнай, лиш, цахирмаа, гербер, анхилам хонхон цэцэг илүү тохиромжтой.

Залуу бүсгүйг нэгэн үдшийн болзоонд уригч залуу хархүү та үнэтэй цэцгийн баглаа урьдчилан илгээх юм уу биечлэн гардуулан өгөх нь хүмүүжил сайтай хүн болохоо харуулж байгаа нь тэр.

Цэцгийн баглаанд байх цэцгийн тоо нь олон биш байвал зүгээр. Баглаанд орох цэцгийн тоо 3, 5, 7 гэх мэт сондгой байх хэрэгтэй.

Түүнчлэн эрчүүд хурим гэх мэт баяр ёслолд хувцасныхаа энгэрийн халаасанд улаан болон лиш цэцэг хатгавал улам сайхан харагддаг. Хуримын цэцгэн малгайг хиймэл цэцгээр хийхдээ өнгө нь адилхан ч хэлбэр өөр өөр навч цэцэгтэй байвал сайхан харагдах болно.

Etoim.mn


Цэцэг бэлэглэхэд ч учир бий
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.