Хөгжмийн ертөнцөд оюуны өмчийн хулгай байсхийгээд л гардаг. Саяхан ийм асуудалд дуучин Мадонна орооцолдсон юм. Тэрбээр хүү Роккогийнхоо асуудлыг цэгцэлж байх хооронд нэгэн компани түүнийг продюссер Шеп Петтибоунтай хамсан 1990 оны хит дуу Vogue-гээ өөр дуунаас хулгай хийн зохиосон гэж буруутгасан билээ. Энэ дууг зохиохдоо Петтибоун тус компанийн эзэмшилд байсан Love Break дууны 23 секунд хэсгийг ашигласан гэж нэхэмжлэлд дурдагдсан аж. Хэргийн материалуудтай танилцаад шүүх энэ хэргийг шүүн хэлэлцэх шаардлага байхгүй гэж үзжээ.