АНУ-ын гоо бүсгүйг шалгаруулах “Miss USA” 65 дахь тэмцээн Лас-Вегас хотод өнгөрсөн ням гаригт өндөрлөлөө. Тэмцээнд АНУ-ын 50 мужийн төлөөлөл болсон гоо бүсгүйчүүд өрсөлдсөнөөс Колумбын тойргийн мисс Дешона Барбер түрүүлсэн байна. Тэрбээр энэ жил 26 настай ба Виржинийн их сургуулийг төгсчээ.
Дешона Мэрилэнд мужийн хуурай замын цэргийн Форт Мид баазад ахмад цолтой алба хаадаг аж. Тэрбээр ирэх арваннэгдүгээр сард эхлэх Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм байан. Харин Дэд миссийн титмийг Хавай арлын гоо бүсгүй 24 настай Челси Хардин зүүжээ. Америкийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнийг 1952 оноос хойш зохион байгуулсан ба 1996 оноос тэрбумтан Дональд Трамп ивээн тэтгэх болсон юм.