Цагаан идээ нь хүний биед ямар ач тустай вэ

620688356065b634dcc001

Цагаан идээ нь хүний биед маш их хэрэгтэй. Цагаан идээ тус бурийн онцпогоос танд хүргэе. АРУУЛ Амтлаг,исгэлэн,тосны зүйл их агуулсан тул шим тэжээл сайтай, биеийн хорыг тайлж тамиржуулах үйлдэлтэй. Буцалсан ус болон хар цайнд хийж, шүүсийг нь уухад элэг,цөсний өвчин,цус хөөрөх, толгой өвдөхөд тустай. Ус өөрчлөгдөж, гэдэс ходоод өвдөх үед ааруулны шөлийг уухад дарагдана. ТАРАГ Орчин үеийн эрдэмтэдийн судалгаагаар хавдрын эсрэг үйлдэлтэй нь тогтоогдсон. Мөн дархаллын системийг идэвхжүүлэх, хордлогоос сэргийлэх,тураах,гэдэсний элдэв өвчнийг дарах, судасны ханын хатуурал болон элэг, цөс, арьсны өвчнөөс сэргийлэх тустай. АЙРАГ Шинэ үедээ исгэлэн,эхүүн амттай. Ходоодны илчлэгийг үүсгэн хоол шингээлтийг сайжруулдаг ба дэлүүний өвчин, элэг, цөсний өвчинд сайн. Эрт үеэс уушгины хатгаа, сүрьеэ, зүрхний даралт ихсэх, усан хаван, хөл, нурууны өвчинд хэрэглэж иржээ. ААРЦ Сүүний хүчил нь найрлагандаа хүний биед үүсч бий болдоггүй,орлуулашгүй амин хүчлүүд бүхий уураг,эрдэс бодис,олон тооны бичил элемент агуулсан учир маш чухал ач холбогдолтой. Сүрьеэ өвчтэй,цусны даралт ихсэх,зүрх судасны өвчтэи хүмүүс, жирэмсэн эхчүүд, хөхүүл, бага насны хүүхэд түлхүү хэрэглэх хэрэгтэй. Монголчууд зун намарт шингэц удаантай махан хоолыг түр хязгаарлан хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хөнгөвчилж сүү цагаан идээ голлон хэрэглэдэг нь эрүүл мэндээ хамгаалах, бие цогцсоо сэргээх, цэвэрлэх, эрүүлжүүлэх маш чухал уламжлал болон тогтсон байна. Үнээний сүүг ужиг ханиад, хижиг, шижин евчинд хэрэглэдэг байсан бол ямааны сүүг ходоодны болон беерний үрэвсэлд уудаг байсан байна. Хонины сүүг хий, бөөрний өвчинд, гүүний сүүг сүрьеэ, ингэний сүүг зүрхний өвчинг тус тус эмчлэхэд хэрэглэдэг байжээ. Ер нь тараг, айраг, аарц, ааруул, зөөхий, шар тос, цөцгий, өрөм, ээзгий, ээдэм, бяслаг гээд бүх л цагаан идээ нь хүний эд эсийг сэргээж элдэв өвчнөес урьдчилан сэргийлдэг гэдгийг мартаж болохгүй.


Цагаан идээ нь хүний биед ямар ач тустай вэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.