ЕР НЬ ЭР ХҮН ГЭДЭГ ИХ ТЭНЭГ АМЬТАН

download (1)

Нүүр номын найзууд ийм нэгэн бичвэр постлоод бараг л үнэн гэлцэж байна. Харин танд ямар санагдах бол…

“Ер нь эр хүн гэдэг их тэнэг амьтан. Хэзээч үхэхгүй юм шиг амьдрана. Айхаа мэдэхгүй, даархаа мэдэхгүй, өвчин тусахаач мэдэхгүй.

Түрүү булчирхайд асуудал гарахаас нааш эмнэлэгт очно гэж бараг л худлаа.

Идэр залуу насандаа ай мөн хөөрүүдээ. Эхнэрээсээ илүү сайныг олохгүй гэж мэдсээр байж эхнэрээсээ дор юмтай сээтэгнэнэ. Мээсээжээ устгахгүй тэнэгтэж явж байгаад л эхнэрүүддээ алуулнадаа. Хийсэн гэм нүгэл нь ойрхондоо хөөрхий.

Өтлөхгүй юм шиг явсаар тавь хүрээд өвгөн болохын цагт өнгөрсөнд хийсэн өчүүхэн алдаандаа хүлүүлж амьтан болнодоо хөөрхий.

Хүүхнүүддээ хэлэхэд бид чинь тавин нас хүрээл бэлгийн чадвар доголдоод та нартай ахиад нэг эмэгтэй хүн амьдраал явчихдаг гэж байна.

Воршийлоовын мэргэн бууч, эсвэл Пушкаревагийн аав шиг цамцныхаа хүзүүний товчийг хүртэл товчлоод, өмдөө гэдсэн дээгүүрээ татчихсан амьтад л явнашдээ.

Өвөө нар өдөр тутам өмсдөг фоором болчихсон дамран малгай, өмд цамцнаас өөр өмчгүй шахам байхад ээжүүд зүгээр хуруу хумсаа будаад, алт мөнгө ээмэг бөгжөө шажигнуулаастай.

Тэтгэвэр буулаа эхнэрт хураалгалаа. Мөнгө төгрөгний мэдэл байхгүй ээ чааваас. Тэтгэвэрээс үлдээснийг нь аваад л ач зээ нартай зайрмаг энэ тэр дөхүүлээстэй. Үр хүүхэлд ач зээ нарынхаа гар хөлийн үзүүрт мөнхөд зарагдаастай. Хороо хорин, талх маханд тувт яваастай.

Хөгшнийхөө өгсөн хоолыг нь идээд л, зассан оронд унтаа д л хүний гарт орнодоо.

Хааяа бухимдаад эмгэнтэйгээ муудалцах гэхээр хүүхдүүд “аав дуугай, аав дуугай” гээл болоо.

Гэр бүлийн хүрээнд өрнөж буй аливаа асуудлыг ээжүүд хүүхдүүдтэйгээ яриал дээгүүрээ шийдчихнэ. Маниуст мэдэх юм гэж нэгээхэн ч байхгүй.

Цагаан сар боллоо үр хүүхдүүд алтан ээмэг, торго дурдан, чихэр шихлаад, аль өнгөтэй өөдтэйгээ ээждээ бариастай. Хөөрхий муу аавд ганц шил архи тэгээл болоо. Түүнээсээ зоргоороо уух эрхгүй ээ. Эмгэнийхээ нүдийг хариулж мариулж хэл амтайхан ганц нэг татна.

Аавд өгөх мөнгө төгрөг тувт ээжийн гараар дамжаастай. Май энийг аавд өгчих, тохируулаад бага багаар өгээрэй ч гэх шиг.

Ээжүүд өвчин хэллээ бөөн сүр бадарч үр хүүхдүүд нь цуглаад маргааш нь эмнэлэгт эхэвтүүлээ.

Аавууд өвчин хэллээ даралтны эмээ уулаа өглөө нь цоглог гар босоод ирлээ.

Ээжүүд тувт өөрсдийгөө эрхлаамдаастай. Алтан хэвлийдээ тээж, ангир сүүгээ хөхүүлсэн шүү ээж чин гэж мэгээд л. Тэгж бүүвэйлээд л тэгж , хуурайлаад л гэж яриад л. Аав чинь амжил ажил гээд явчихдаг байсын. Ээж чинь л чамайг өсгөх гэж зовсон гэж ярих жишээний. Үр хүүхдүүд нь тувт ээжийгээ хүрээлээстэй.

Аавуудад ярих юм байхгүй ээ. Санах ч юм байхгүй. Алдаа нь ил оноо нь далд. Хар өглөөгүүр бослоо гэж хамаг амьтанд ад болно. Улс төрийн тойм үзэх гэхээр таньд тэрнээс хэрэггүй юм байхгүй гээд удирдлага олдохгүй.

Эцэг хүний эр хүний тавилаан гэж энэ дээ. Идэр залуу насандаа мандаж явсан эр хүн өтөл буурал насандаа гундаж амьдранадаа хөөрхий.

Тийм болохоор эрчүүддээ хэлэх хэдэн үг байна.

Одоо бидэнд эрх дураараа, эр зоргоороо байх богинохон хугацаа үлдэж байгаа тул цөм урагшаа…

/Шагж гэлэн/ genee barag l …..” гэж байна.


ЕР НЬ ЭР ХҮН ГЭДЭГ ИХ ТЭНЭГ АМЬТАН
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex