М.Билэгт УИХ-ын сонгуульд нэр дэвших мандатаа гардан авлаа

13410601_1301178229910088_254480838_o

Энэ оны сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахын өмнө эмэгтэйчүүдийг нүд үзүүрлэлээ гэсэн шүүмжлэлийг олон нийт, УИХ-д суудалтай болон том, жижиг намуудын төлөөлөл болсон бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө дуу хоолойгоо нэгтгэдэг төрийн бус байгууллагын төлөөллүүдээс өрнүүлсэн.

Өнөөдөр нэр дэвших мандатаа авсан эмэгтэйчүүдээс олон жил бизнесээ амжилттай удирдаж, багийн тоглолтонд гаршсанаа баталсан “Ачлал”-ын хэмээх М.Билэгт жин дарж байна. Тэрээр Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Баацагаан, Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг сумд, Баянхонгор сумын хоёрдугаар багаас УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөнө.

Цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө явбал ямар вэ гэх хэл амыг сошиал ертөнцөд дагуулаад байгаа Олимпийн аварга Н.Түвшинбаяртай түүнийг өрсөлдүүлэх болсон явдал харин учир жанцантай биз ээ. Ямартаа ч М.Билэгтийн хувьд Баянхонгорт ээлтэй олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, нутаг орныхондоо нэр хүндийг аль эрт олжээ.


М.Билэгт УИХ-ын сонгуульд нэр дэвших мандатаа гардан авлаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.