Эр хүний араншинг тольдоцгоо

10915156_441913645994063_6965624759105014838_nЭр хүн харилцаагаа амархан тасалж чаддаг гэж ихэнх бүсгүй ойлгодог. Гэтэл тийм биш. Эмэгтэйчүүд хаалга саваад яваад өгдөг бол эрчүүд явах гэж төдийлөн яардаггүй. Тэд гэрээсээ явахын өмнө ямар ааш гаргадгийг мэдсэнээр бүсгүй та гэр бүлээ таагүй зүйлээс аварч болох юм.

Хайр халамж үгүйлэхээ байх

“Юу болоо вэ” гэж асуухад тэрбээр “Юу ч болоогүй” гэнэ. Эр хүнд хэн нэгний халамж чухал. Хувь заяандаа гомдоллоход өөрийг тань анхааралтай сонсоно гэдэгт итгэдэг. Ажил дээрх асуудал, бэрхшээлээ ярихад, өвчнөө тоочиж байхад нь сэтгэлийн дэм үзүүлж, ойлгож байгаагаа илэрхийл. Хэрэв энэ бүхнээ танд ярихгүй бол өөр нэгнийг олжээ гэсэн үг.

Хөндий харилцах

Эр хүн харилцаагаа таслах тухай бодож эхэлмэгц энхрийлэл, цэнгэлийг ор тас мартсан мэт дүр эсгэнэ. Цуг оронд орохоо больж, шөнө зурагт үзэж, ном уншиж, компьютер “нүдээд” эхэлбэл сэжигтэй. Ийм үед нь та эротик дотуур хувцас өмсөж, өөртөө татах гэвэл том алдаа. Энэ удаа түүнийг өвөртөлсөн ч сэтгэл нь өөр газар байх болно. Тэгэхээр түүнтэй сайн ярилцах хэрэгтэй. “Бид таагүй харилцаатай удаан байвал нэг нэгнээсээ улам л холдож, хөндийрнө. Юу болоод байна вэ” гэж асуу. Иймэрхүү асуудлыг бага дээр нь шийдвэл гэр бүлээ аврах боломж олдоно.

Өөртөө сэтгэл дундуур байх

Тэрбээр санаа алдаад “Сүүлийн үед өөртөө дургүй хүрээд байна. Миний ажил нэг л биш ээ, бүтэлгүйтээд. Өөрийгөө ойлгохоо ч болилоо” гэж хэлдэг болно. Нэг л өдөр “Би өөрөө жаргалгүй юм чинь чамайг яаж жаргаах билээ. Хоёулаа зам замаа бодъё” гэх байх. Ийм үед Та хариу барих хэрэгтэй. “Чиний зөв. Би илүү юм хүртэх эрхтэй” гээд дэргэдээс нь босоод яв. Ингэж жүжиглэх нь байдлыг хяналтандаа авах боломж өгнө.

Чи муу, харин би сайн хүн

Энэ үед тэрбээр Таныг гомдоох, сэтгэлээр унагахыг оролдоно. Төрсөн өдрөөр чинь баяр хүргэхгүй, гэрийн ажилд оролцохгүй, дэргэд чинь өөр бүсгүйн тухай яриад эхэлнэ. Таныг юм хэлэхээр “Би муу юм юу хийсэн юм бэ. Хажууд чинь байхаар гай болоод байна уу. Эндээс одоохон яваад өгье л дөө” гээд хэрэлдэж, маргалдах өө сэв хайна. Яриан дундуураа уурыг чинь хүргэхийн тулд хувцаслалт, үс засалт, хөлний үс, хумсыг ч шүүмжилж магадгүй. “Чи бүр өмдөндөө багтахгүй таргалчихжээ” гэж хэлбэл өөдөөс нь “Чи өмнө нь миний юу өмсдөгийг байтугай ямархуу төрхтэйг нэг их анзаардаггүй байсан биз дээ” гэж хариулаарай. Түүнийг ингэж маргаанд татан оруулснаар жинхэнэ санааг нь ил гаргах боломжтой.

Өө дутагдал хайх

Энэ бол харилцаагаа таслах шалтаг. Тэрбээр таныг ажлын газрын чинь хүнтэй хардана. Ингэх нь өөрийгөө хөөлгөх, шалтаг хайж байна гэсэн үг. Та ийм үед өөрийгөө өмөөрөхийн оронд гайхсан дүр эсгэж “Миний тухай элдэв цуу ярианд итгэж байгаа бол чиний л бодож олсон асуудал байх. Найз нарынхаа дэргэд баатар болж харагдахыг хүсвэл цааш нь үргэлжлүүлээд ярьж болно шүү” гэж хэл. Ингэх нь гэр бүлээ хадгалж үлдэхэд тус болохгүй ч салалтыг давахад хялбар байх болно.

Урьдчилсан салалт

Ийм салалт хэдэн сар үргэлжилдэг. Тэрбээр хэд хоног “нохой гурав харагдтал” уух байх. Өглөө бүр шартаж сэрээд, өмнө нь ямар сайхан амьдралтай байснаа өөрийн эрхгүй бодно. Удалгүй халамжит ханиа үгүйлэн, эргэж ирэхийг гуйна. Та амьдралаа бодон эвлэрч магадгүй. Түүнийг уучилж, хүлээж авбал анхны алдаа болно. Ийм үед та дундын нутаг дэвсгэр дээр уулзах ёстой. Уулзалтын гол зорилго бол нэг нэгэндээ сэтгэлээ бүрэн нээж уудлах ёстой. Хэрэв энэ уулзалтаар тохиролцоонд хүрч чадаагүй хэрнээ дахиж нэгдэхээр шийдвэл буцаад өмнөх шигээ амьдралд шилжинэ. Сэтгэлээ нээлцэж, учраа олсон ч асуудлаа шийдээгүй бол амраг сэтгэлийн харилцаа дуусгавар болж байна гэсэн үг.

Удаан хүлээсэн салалт

Тэрбээр найзуудадаа салснаа хэлсэн ч Таныг мартаж чадахгүй бодсоор л байна. Орхиж, үлдээсэн зүйлээ авах гэсэн шалтгаанаар байн байн ирнэ. Ингэх нь амьдралдаа алдаа хийснээ ойлгож, буцаад ирэхэд хаалга нээлттэй байгаасай гэж хүсэж буйгаа илэрхийлж байна. Өнгөрсөн амьдрал өөрт нь аз жаргал, баяр цэнгэл авчраагүйг тэрбээр сайн ойлгосон байдаг. Бүсгүй та түүнтэй үнэхээр эвлэрч чадахгүй бол сонголт хийж болно шүү дээ. Амьдралын дуусашгүй урт зам өмнө чинь нээлттэй байна.


Эр хүний араншинг тольдоцгоо
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.