Майкл Жексон, Уитни Хьюстон нарын “секс нууц” задарлаа

286522

Холливудад удахгүй бөөн дуулиан ар араасаа дэгдэх шинжтэй. Алдарт дуучин Уитни Хьюстоны экс нөхөр Бобби Браун дурсамжийн номоо бичжээ. Түүний номыг шууд бестселлер болно гэж судлаачид таамаглаж байна.

“Жижиг алхам бүр: Миний түүх” гэдэг энэ номондоо Бобби манай гарагийн шоу бизнесийн оддын олон нууцыг дэлгэжээ. Попын хаан Майкл Жексоны сексийн дур сонирхол “эрүүл бус”, гажигтай байсан гэж тэрбээр баталж байна. Бобби бүр 1970-аад оны эхээр Жексоны гэр бүлийнхэнтэй танилцжээ.

“Энэ хачин харилцаа шууд нүдэнд тусч байлаа. Майкл өөрийн төрсөн эгч дүүстэй “хэвийн бус” харьцдаг байсан. Тэр төрсөн эгч Ла Тойи ба дүү Жанет нар луу завхай үгс чулуудаж, бүсэлхийнээс доош утгатай онигоо ярихын зэрэгцээ тэдний өгзөг дээр алгаддаг байлаа. Майкл яагаад үүнийгээ их инээдтэй гэж боддог байсныг би мэдэхгүй. Гэхдээ энэ авирлал бүгдэд таалагддаг байсан төдийгүй тэдний хувьд хэвийн зүйл байлаа” гэж Бобби бичжээ.

Түүнээс хойш хэдэн жилийн дараа Бобби Браун залуу бүсгүй Жанеттай учир ургуулж болздог болжээ. Гэвч энэ харилцаа удаан үргэлжлээгүй. “Бид залуухан, их амжилттай байсан үе. Хоёр биедээ дурласан байв” гэж Бобби дурсчээ. Гэвч Жанет эцгийнхээ үгэнд орж түүнийг хаяснаар бүх зүйл төгсөв. Яагаад гэвэл, Жанетын эцэг Жо түүнийг охиндоо таарахгүй гэж үзжээ.

Нэмж өгүүлэхэд, Бобби энэ номондоо өөрийн экс эхнэр Уитни Хьюстоны талаар таагүй дурсамж оруулжээ.Уитни тэр хоёрын охин Бобби Кристина Браун харамсалтайгаар нас барсныг та бүхэн санаж байгаа байх. Боббийн бичсэнээр Уитни эртний найз, өөрийн туслах бүсгүйтэй янаг амрагийн холбоотой байжээ.

47 настай Бобби Браун бол Америкийн R&B дуучин, рэппер, бүжигчин. Нэг үе “New Edition” хамтлагт дуулж байгаад бие даан уран бүтээл туурвих болжээ. Нэг хэсэг өөрийн реалити шоутай байсан, “My Prerogative” зэрэг олон хит дуутай, бас Грэммийн шагналтан. Бобби бол “нью-джек-свинг” жанрыг санаачлагч билээ.


Майкл Жексон, Уитни Хьюстон нарын “секс нууц” задарлаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.