Асаалттай танк

ММ-ийн М.Оюунчимэг гэвэл энэ бүсгүйг хүмүүс андахгүй. Тухайн үед ид гарч ирж байхдаа Орос, Англи хэлтэйгээрээ үеийнхэн дундаа толгой цохиж явсан цөөхөн сэтгүүлчдийн нэг тэрээр сэтгүүлзүйн ертөнцөд ноёрхол, эзэрхлээ нэгэнт бий болгож, орон зайгаа тунхагласан. Тэр тусмаа эдийн засгийн сэтгүүлзүйгээр мэргэшсэн энэ хатагтайн санхүүгийн мэдлэг баргийн эдийн засагчдыг хол хаядаг гэх. Тиймдээ ч ерөнхий сайд Сү.Батболдын анхаарлын төвд онилогдож, Засгийн газрын ХМА-ны даргаар сонгогдож байсан удаатай.

13332784_271368993211047_3712530791865024720_n

Дэд сайдын хэмжээний статус, эрх мэдэлтэй энэ албыг сэтгүүлч бүсгүй түүртэлгүй авч явахдаа ноён ерөнхий сайдад хэн хүнээс илүү ухаалаг зөвлөгч, бат найдвартай ар тал нь болдог гэдэг. Өдөр шөнө, өглөө үдшийг ялгалгүй ажиллахдаа эгээтэй л гэр бүлгүй, арын амьдралгүй хүн мэт ажилдаа улайрдаг түүнийг ойр дотныхон нь асаалттай танк хэмээн хочилдог билээ. ММ-д байхдаа ч тэр, Засгийн газрын ХМА-нд ирээд ч тэр хариуцаж авсан командаа хэт ажил хэрэгч, дайчин байдлаараа гайхашруулдаг сэтгүүлч бүсгүйн нөхөр хар багадаа танилцаж, гэр бүл болсон түшигтэй эрхэм байдаг аж. Уул уурхайн салбарт хүч үздэг нууцлаг бизнесмэн эр олны нүд, чихнээс тун ч их жийрхэж, болгоомжилдог нь олны танил, хүчирхэг эхнэрүүдтэй эрчүүдийн нийтлэг “шүдний өвчин” гэлтэй.

13339520_271341686547111_2062959350864724115_n

Ленинградад оюутан байхдаа нэг гэрт орсон тэд бие биенээ ойлгож, дэмждэг тулдаа сэтгүүлч бүсгүй хатуу бэрх гэж болохоор энэ салбарт ийм дайны амжилт дагуулж яваа болов уу гэмээр. Тэд хол насны зөрүүтэй хүү, охин хоёртой бөгөөд том хүү нь Бээжинд суралцдаг бол бага охин нь таван настай аж. Хэзээ ч олны өмнө нөхөртэйгээ ил гарч үзээгүй, ажил албандаа ганц бие эмэгтэй шиг их цаг зав зарцуулдаг сэтгүүлч хатагтай хааяа хүүтэйгээ хөтлөлцөж явааг харсан зарим нь М.Оюунчимэг залуу нөхөртэй юм байна хэмээн андуурцгаах нь энүүхэнд.

Эх сурвалж: www.grandnews.mn


Асаалттай танк
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.