ЗҮГЭЭР Л ГОЁ ЗАЛУУ

“Хүн энгийн, даруухан байх тусмаа гоё шүү дээ”. Борхүүгийн Амархүү ингэж хэлсэн. Тэрбээр ярьдаг, хэлдэг шигээ үнэхээр энгийн, илүү маяггүй, өөрөөрөө байж чаддаг гоё залуу юм. Ярилцсан хүнийхээ цол, гуншин, авсан шагнал гээд элдэв чимэг зүүлтийг нь дурдалгүй орхилоо. Учир нь уншигчдадаа энгийн нэгэн Амархүүг танилцуулахыг зорьсон юм.

 -Замын түгжрэлээс болоод жаахан хоцорчихлоо, уучлаарай. Нийслэлийн замын ачааллаас болж, багагүй бухимдах юм аа. Улаанбаатарт байнга амьдардаггүй ч Амархүүд энэ асуудал хэр хүндрэл учруулж байна вэ?

-Москвагийн замын түгжрэлийг бодвол Улаанбаатарынх харьцангуй бага шүү. Тэгэхээр бухимдах нь гайгүй. Гэхдээ жолооч нар бие биенээ хүндэлж, зам тавьж өгөхгүй хажуугаар дайраад дээрээс нь загнаад янз бүрийн муу үгээр доромжилж, хараал хэлдэг нь хэцүү санагддаг. Энэ байдалд л дасахгүй юм. Москвад замын түгжрэлд орчихвол гурав, дөрвөн цаг гацдаг л юм.

-Сүүлийн үед Б.Амархүүд кинонд тоглох урилга олон ирж байгаа гэж сонссон. “Big fish”-д ямар дүр бүтээж байна вэ. Өмнө нь нэг кинонд тоглочихсон болохоор харьцангуй туршлагатай болж уу?

-Тийм шүү, “Татар ажиллагаа” кинонд тоглож байснаа бодвол энэ удаагийнхад арай туршлагатай хандаж байгаа. “Татар ажиллагаа”-ны үеэр хамтран тоглосон Г.Эрдэнэбилэг ахаас их зүйл сурсан. Үнэхээр чадалтай жүжигчин. Надад их тусалж, сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлэх, уйлдаг хэсэгт юу бодож нулимсаа гаргах вэ, дүрээ яаж үзүүлэх вэ гэх мэтчилэн олон зүйл заасан. Ер нь энэ киноны үеэр жүжигчний анхан шатны мэдэгдэхүүнтэй болсон шүү. “Big fish”-д би мөрдөн байцаагч Соёмбын дүрд тоглож байгаа. Дүрийг нь бүтээж байгаа цагдаа, мөрдөгчид хэрхэн ажилладагтай өчигдөр газар дээр нь очиж танилцсан. Мөн “Херо” энтертайнментийн “Ганган төгс”, С.Бодровын “Чингис” кинонд тоглох болсон. Гэхдээ ямар дүр өгөхийг сайн мэдэхгүй байна.

-Одоо хийж байгаа кино нэлээд хурц, зодоон тулаантай, адал явдалт кино болж байгаа гэсэн. Зодолддог хэсэгт орлон тоглогчтой ажиллаж байгаа юу?

-Орлон тоглогчгүйгээр өөрөө бүхнийг хийж байгаа. Би багаасаа циркийн урлагаар хичээллэж байсан. Мөн таргалахгүй гээд сүүлийн хоёр жил боксоор өөрийн хэрд тааруулаад хичээллэж байгаа. Гэхдээ сүртэй биш ээ, хообий маягаар л хичээллэдэг юм.

-Чиний монгол хэл нэлээд сайжирсан байна шүү. Хэдэн жилийн өмнө зарим зүйлийг сайн ойлгохгүй ааваараа тайлбарлуулж байсан санагдана.

-Тийм шүү. Киноны зохиолоо унших зэргээр сүүлийн үед монгол хэлийг их хэрэглэж байгаа болохоор сэргээд сайжирч байгаа.

-Монгол хэлээр уран зохиолын ном уншдаг уу?

-Үгүй. Уншаад чухам нарийн утга нь юу өгүүлж байгааг сайн ойлгохгүй болохоор монгол хэлээр ном уншдаггүй.

-Амархүү хоёр шуун дээрээ монгол бичгээр шивээс хийлгэсэн. Ер нь монгол бичиг мэдэх үү?

-“Эцэг эхийн минь бахархал бол миний бахархал” гэж шивүүлсэн байгаа. Би одоохондоо монгол бичиг сураагүй байна. Сурахыг хүсдэг. Гэхдээ амжихгүй л байна.

-Чиний хувьд бахархал гэж юу вэ?

-Миний хувьд хүн өөрөөрөө бахархах ёсгүй. Харин хийсэн, бүтээснийг чинь үнэлж, мэдэж байгаа хүмүүс чамаар бахархах ёстой.

-Амархүүгийн хэлэх дуртай үг?

-Өөртөө итгэлтэй байж, дотроо бодолтой яв. Алхам ч ухрахгүй урагшил.

-Ямар улиралд дуртай вэ?

-Шинэ жилд дуртай. Оросын шинэ жил их гоё болдог. Тэгээд ч энэ үеэр ажил ихтэй байдаг. Завгүй, ажилтай байх сайхан шүү дээ.

-Оросын нэг нэвтрүүлэгт оролцоод бууз хийж байгаа харагдсан. Ер нь ямар хоолонд дуртай вэ?

-Монголдоо ирээд ээжээрээ бууз хийлгүүлж иддэг. Гэхдээ хамгийн дуртай хоол гэвэл банштай цай. Тэр нэвтрүүлэгт оролцож байхдаа би уг нь жижигхэн бууз хийсэн юм л даа. Тэгсэн чинь редактор нь бичлэгийнхээ талыг санаандгүй устгачихсан гэсэн. Тэгээд нэвтрүүлэг хийж байсан хүмүүс өөрсдөө бууз хийсэн чинь минийхээс бараг гурав дахин том болчихсон шүү дээ.

-Сүүлийн үед монгол хэлээр хэд хэдэн дуу дуулсан. Монгол, орос дууны хэмнэл мэдээж өөр байгаа. Ямар нэгэн бэрхшээл байсан уу?

-Ер нь ямар ч хэлээр дуулах адилхан байх аа. Хамгийн гол нь дуугаа сэтгэлээрээ мэдэрч дуулах л чухал. Тэгж байж л хүнд хүрнэ.

-Амархүү 20 ч хүрээгүй насандаа Буриадын ардын жүжигчин цол хүртсэн, амжилттай яваа залуу уран бүтээлч. Амжилт гэдгийг чи юу гэж боддог вэ?

-Амжилтад хүрэх болоогүй байна аа. Бодсон, хүссэндээ арай л хүрээгүй байна.

-Жишээлбэл, хэний хэмжээнд очвол амжилтад хүрлээ гэх вэ?

-Миний хувьд Оросын ардын жүжигчин Валерий Миладзегийн хэмжээнд очиж чадвал амжилтад хүрлээ гэж бодож болох байх.

-Цаашдын төлөвлөгөө, мөрөөдлөөсөө хуваалцаач?

-Бодож, мөрөөдөж байгаа зүйл их бий. Гэхдээ яагаа ч үгүй байхад ингэнэ тэгнэ гэж ярих нь дэмий болов уу. Хамаагүй чанга дуугараад яах вэ дээ. Монголд авьяастай залуу уран бүтээлч олон байна. Тэднийг дэмжиж, хөгжүүлээд Москвад үзэж харж, мэдсэн зүйлээ хуваалцахыг хүсэж байна. -Москвад өөрийн гэсэн бутиктэй болохыг хүсдэг гэж байсан. Бас зоогийн газар нээх тухай ярьж байсан санагдана. -Бутикээ нээчихсэн шүү дээ. Ирэх оны гуравдугаар сараас өөрийн нэрийн коллекцитой болно. “Шилмэл загвар” компанийнхантай хамтран ажиллаж байгаа. Зоогийн газрын хувьд одоохондоо бодож л байна.

-Ямар загвар, хэв маягтай хувцас байх бол?

-Өдөр тутмын хувцас байна. Гэхдээ чөлөөт загвар биш, нэлээд сонгодог тал руугаа байхаар ярьж байгаа.

-Хүмүүнлэгийн сан байгуулахаар хөөцөлдөж байгаа ажил нь хэр бүтэмжтэй байна вэ?

-Үнэндээ санаа байвч дэмжиж, туслах хүн алга. Монголд байгаа тэнэмэл хүүхдүүдийг нийгэмшүүлэх талаар анхаарсан “Өдөр бүрийн талх” гээд нэвтрүүлэг телевизээр цацагдаж байгаа шүү дээ. Хэрэв энэхүү сангаа байгуулчихвал тэдгээр хүүхдэд тусалж, дэмжиж, сайхан амьдрал руу алхах боломжийг нь гаргаж өгөхөд бага ч гэсэн дэм болохыг хүсэж байна.

-Амархүүгийн гурав дахь цомог хэзээ гарах бол гэдэг хүлээлт байгаа?

-Ирэх жилээс монгол хэлээр цомог гаргаад долдугаар сард тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байна.

-Хүн ер нь ямар байх ёстой гэж боддог вэ?

-Хүн илүү дутуу маяггүй, их зангүй, өөрөөрөө, тун энгийн л байвал зүгээр. Би их энгийн байхыг хүсдэг. Оддын өвчин гэж нэг юм байдаг гэдэг дээ. Энэ талаар Алла Борисовна бидэнд ингэж хэлдэг юм. “Оддын өвчин гэж байх ёстой. Гэхдээ тэрийг асааж, унтраах товчлууртай байж, хэнд, хэзээ үзүүлэхээ мэддэг байх хэрэгтэй” гэдэг. Харин миний хувьд оддын өвчин гэхээсээ илүү тухайн хүн өөрийнхөө авьяас, чадварыг бүхий л талаар харуулж чаддаг байх ёстой.

“Монгол орон сайхан хөгжиж байна. Олон сайхан барилга байшин сүндэрлэж байна. Залуучууд хамтдаа эх орноо тэр өндөр байшин шиг өөд нь өргөе”. Б.Амархүү ингэж хэлсэн. Хэдийгээр Орос нутгийн хүн болтлоо тэнд идээшин дасаж, Монголоос явахдаа “гэртээ” харилаа хэмээдэг ч энэ залуугийн сэтгэлд төрсөн газар, эх орон нь байнга уяатай байдаг нь илэрхий. Тэрбээр сүүлийн үед Монгол руу байнга “гүйх” болсон. Арга ч үгүй биз. Эх орон гэдэг тийм л хүчтэй.

Ж.ЭРДЭНЭ

unuudurпродвижениепродвижение сайтапродвижениевзломать пароль mail ruпротивоударный чехол для iphone 5микрозайм на карту по всей россииcasino online njdubai independent escortucretsiz casino oyunlar? oynasiteкилиманджаро лемошопохудеть братевозайм онлайн по всей россииоформить кредитку без справки о доходах онлайнпоездка в танзаниюотдых в мае гдеприватбанк кредитная карта платиноваякредитные карты дельта банкапродвижение бренда в блогахаксессуары для ванной полочкиразработка приложения для androidмаленькая ванная комната с душевой кабиной дизайнищу юриста киевраскрутка в яндексдеревянный дом коттеджоптимизация сайта яндексраскрутка сайтов


ЗҮГЭЭР Л ГОЁ ЗАЛУУ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.