Бүсгүй хүн бүр хөгшрөхийг хүсдэггүй. Хөгшрөлтийн эсрэг, уламжлалт аргаас гадна, зөв хооллолт, биеийн тамир, спортоор хичээллэх гээд төрөл бүрийн аргыг бүсгүйчүүд хэрэглэдэг.
Харин Австралийн алдарт жүжигчин, өдгөө 48 настай Николь Кидман орчин цагийн шинэ технологийг ашиглахаас айдаггүй нэгэн.
Тэрбээр ботокс байнга шахуулдаг агаад нүүр нь эгэл хүмүүний төрхийг гээж, эгээтэй л кибер болох нь холгүй байгааг саяхан болсон нэгэн үдэшлэг тод томруун харуулсан гэхэд болно.
Жүжигчин бүсгүй CMT Awards 2016 шагнал гардуулах ёслолын улаан хивсэн дээгүүр нөхөр Кит Урбаны хамт алхахдаа үзэгч, фэнүүдээ гайхшруулсан аж. Уг арга хэмжээний гэрэл зургийн сурвалжлагыг үзсэн хүмүүс түүний нүүрийг хэтэрхий гөлгөр, хүмүүн бус төрхтэй болжээ хэмээн шүүмжилжээ.
Эх сурвалж www.wikimon.mn