Олны танил хосууд амьдралын хэв маяг, тансаг хэрэглээгээрээ үе тэнгийнхээ залуусыг алмайруулсан хэвээр явна. Охид хүүхнүүдийн хайрыг булаасан дуучин Б.Амархүү болон загварын тайзнаа ид гялалзаж яваа мисс О.Ариунзул нар хамтдаа “Орифлэйм” компанийн сурталчилгаанд тоглож, шинэ бүтээгдэхүүний нүүр царайгаар тодорч байсан нь саяхан.
Тэгвэл хэдэн сарын өмнөөс шинэхэн баригдаад байгаа тансаг шилтгээний сурталчилж, гэр бүлийнхээ томоохон сонголт болгосноо үзэгч фэнүүддээ онцолж байсан тэд өнөөдөр жинхэнэ мөрөөдлөө биелүүлжээ. Өөрсдийн сурталчилсан тансаг шилтгээнд албан ёсоор нүүж орсон дуучин, мисс хоёр маань бөөн баяр хөөр болж яваа нь дамжиггүй.
Энэ тухайгаа мисс О.Ариунзул “Өнөөдөр амьдралын маань нэгэн томоохон дурсамжтай гайхалтай завгүй өдөр байлаа. Шинэ байрандаа нүүж оров. Бүх зүйл нь үнэхээр төгс юмаа. Гадаад орчин, дотоод засал зохион байгуулалт, байршил,тав тух гээд… Монголын хамгийн анхны шилэн фассадтай тансаг зэрэглэлийн ROMANARESIDENCE… Аливаа зүйлийн анхдагч байна гэдэг үнэхээр гайхалтай… Та ч бас байж болно. Шинэ эрч хүч, шинэ мэдрэмж” хэмээн баяраа хуваалцахын сацуу хальт рекламдаад авчээ.