“Flash” хамтлагийн Бэбэ, “Honeymoon”-ы Соко нар юуны учир салснаа нуув

РТДС-ыг найруулагч мэргэжлээр төгссөн “Flash” хамтлагийн гишүүн Бэбэ буюу Н.Билгүүн-од “Honeymoon” хамтлагийн гишүүн Б.Солонготой үерхэх болсоор нэлээдгүй хугацааг үдсэн. Олны танил хос “Golden park” хотхонд төвхнөсөн бөгөөд тэднийг нэг хэсэг анхны үрийнхээ зулайг үнэрлэхээр сэтгэл догдлон хүлээж суугаа гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж, дуучин Б.Солонго албан ёсоор няцаасан гэдэг.

Ойрын үед дорвитой уран бүтээл хийгээгүй “Honeymoon” хамтлагийг үзэгчид “Гоё” жүүсний сурталчилгаагаар нь андахгүй мэдэх болсон. Харин сүүлийн жилүүдэд бараг сураг алдраад байгаа “Flash” хамтлагийн хувьд сонин ихтэй гэнэ. Тус хамтлагийн гишүүн Мийгаа харийн орныг зорьсноос хойш уран бүтээл нь тасарсан боловч дуучин Бэбэ бие даасан хэд хэдэн уран бүтээл гаргажээ.

Хэдийгээр үерхэл нөхөрлөлөө хамтын амьдрал болгосон ч гэлээ, тэдний хувьд хурим найрын тов дуулгах цаг нь болоогүй гэж үзсэн хамтран амьдрагчид саяхан салсан сурагтай. Нэгэн үе “Маск” продакшинд харьяалагдаж явсан жүжигчин, дуучин Б.Солонго өдгөө томоохон дэлгүүрийн барааг сурталчлан бараг л модель болоод байгаа бол, экс хайрт Н.Билгүүн-Од нь хувиараа бизнес эрхлэн урлагийн тайзнаас бүрмөсөн холдсон гэнэ.

Б.Содон

www.breakingnews.mn


“Flash” хамтлагийн Бэбэ, “Honeymoon”-ы Соко нар юуны учир салснаа нуув
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.