САЙХАН АМЬДАРАХАД ЮУ СААД БОЛДОГ ВЭ?

Амьдарлаас илүү ихийг хэрхэн авах вэ гэж та бодож байсан уу? Мэдээж өөрчлөхийг хүссэн ч талаар болоод байна уу? Яг маргаашнаас бүх зүйлийг өөрчилж сайхан амьдарч эхэлнэ гэж бодлоо. Гэвч хүн бүр ямар нэгэн асуудлуудтай тулгарч мөрөөдөж буй амьдарлынхаа хурдыг сааруулна.

1. Айдас

Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч бид тодорхойгүй орчинд аз туршихаас айдаг. Гэхдээ энэхүү айдсаас салах цорын ганц арга бол асуудалтайгаа нүүр тулах юм. Өөрийнхөө доторхи “би”-д тулаад дууд. Байж болох бүхий л бэрхшээлүүдийг тодорхойлж, түүнийг давж гарахад гарч болох бүхий л эрсдэлтэй үр дүнтэй нүүр тулан хүлээн зөвшөөрсөн цагт л таны айдас ор сураггүй алга болох болно.

2. Буруу бодол санаа

Харамсалтай нь ихэнхи хүмүүс бусдад үл итгэх байдалтай амьдрал зонхилж байна. Бидний нийгэмд аз жаргалтай, сэтгэл хангалуун байх нь бараг л гэмт хэрэг мэт болчихсон цаг үе. Хөршийн тань байшин тансаг бол шатаах хэрэгтэй, сайхан хүүхэн завхай явдалтай, бизнесмэн хүн дээрэмчин байдаг… Та ийм дэмий бодлоор толгойгоо дүүргэсэн бол амьдарлаа өөрчлөх талаар бодоод ч хэрэггүй. Өөрчлөлт хийхээсээ өмнө өөрөө өөрийгөө өөрчил.

3. Санхүүгийн эрх чөлөө

Бидний олонхид хүсэл тэмүүлэл бий, харин мөнгө энэ бүхнийг нэгэн зэрэг гүйцэлдүүлэхэд хүрэлцэхгүй нь ойлгомжтой. Тиймээ бид одоог хүртэл хайр дурлалаас болоод нас барсан хүн ном зохиолууд дээрээс л уншдаг бол мөнгөөс болж нас барсан хүмүүс бодит амьдрал дээр тоолоод ч баршгүй. Иймээс бидний хүсэл эрмэлзэлд хүрэх тодорхой хэмжээний рамыг заавал өөрөө бүтээ. Үүний тулд ажилла.

4. Нэг хэв маягт орох

Мэдээж хэн нэг нь суралцаад, диплом аваад, цэрэгт алба хааж, дараа нь гэрлэнэ гэж бодсон байж болох юм. Нийгмийн тодорхой хэсгийнхний боддог энгийн л нэгэн бүдүүвч зураг. Олонхийг хувьд энэ нь мэдээж сайхан л зүйл, гэхдээ миний хувьд лав биш. Хүсвэл та ч үүнийг ягштал дагах шаардлагагүй. Аз жаргалтай байхын тулд хэн ч тодорхой бус бусдын амьдараар амьдрах хэрэг байхгүй. Хамгийн гол нь та тэр хэв маягыг дагаагүй гээд тэднээс доогуур орсон зүйл бүр огтхон ч үгүй гэдгээ сайтар ойлгох хэрэгтэй .

5. Хязгаарын доод цэг

Тогтсон дэг журам, нэгэн хэвийн үргэлжилсэн өдрүүд хүнийг залхаадаг. Илүү зугаатай, ер бусын байхыг боддог ч амьдрал дээр тэгж чаддаггүй. Түүнээсээ зугтаж орой үдэш баар цэнгээний газар эсвэл Hollywood-ийн кино үзэхээр явна. Зөв зөв. Тэр Hollywood-ийн кинонууд чинь яг л биднийг энэ байдлаас гаргах гэж зориуд хийгдсэн (паналтай-хийсвэр) кинонууд юм. Гэхдээ та ажил дээрээсээ ч гэсэн кайф авахуйц бүтээлч, стандарт бус санаануудыг байнга гаргаж үзээрэй. Магадгүй та өглөө ажилдаа илүү баяртай болох байх шүү.

Эх сурвалж:  Эрэгцүүлэл

 seo рекомендацииdeeoраскрутить свой сайт googleпрограмма для взлома сайтов бесплатнокупить чехол на айфон 4sкредит для развития малого бизнеса втб 24jugar casino gratislos angeles escort agenciescasino oyun oynahttp://beste-onlinecasinos.comкакие животные есть танзаниимама плюс люблиноальфа банк дополнительная кредитная картатанзани¤ сезон дождейэкспресс кредит онлайн на картустоимость сафари в африкетурци¤ отдых цены в маефизическа¤ подготовка перед восхождениемпродвижение средствами prанекс тур грециясковородки с керамическим покрытием купитьtranslation english to farsifashion translation companyполотенцесушитель золотойпострой.ру проекты домовтерапия биорезонанснаячастное проектирование коттеджей


САЙХАН АМЬДАРАХАД ЮУ СААД БОЛДОГ ВЭ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.