Эрчүүдийг ямар хоолонд дуртайгаар нь шинжиж болно

f7f583a6bd3f0e53originalЭрчүүдийг ямар хоолонд дурлаж байгаагаар нь шинжиж болно. Японы хоол судлаачид нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Энэхүү судалгаа нь эрчүүдийг идэх дуртай хоолоор нь тодорхойлж болох боломжийг нээсэн байна. Тэдний нээснээр бидний дурлах хоол хүнсээс зөвхөн эрүүл мэнд ч бус ажлын амжилт, хайр дурлал ч шалтгаалдаг аж. Тэр энэ шинжээр нь эрчүүдийг 6 төрөлд хуваажээ.

Ногоонд дуртай эрчүүд
Лууван, вандуй, байцаа зэрэг ногоонд дурлагчид нь чиглэсэн зорилгодоо үнэнч, нэр алдарт дуртай. Тэдний хүссэн зүтгэл үргэлж амжилттай төгсдөг. Тогтвортой зан чанартай, найрсаг, эрүүл мэндэд нь ямар нэг асуудал байдаггүй хүмүүс. Гэхдээ давс, халуун ногоо хэрэглэхдээ болгоомжилж байгаагүй.
Хэтрүүлбэл хоолой, толгой өвдөх магадлалтай.

Жимсэнд дурлагч эрчүүд
Тэд нөхөрсөг харилцааг тун хялбар тогтоодог бөгөөд сайн ярилцагч хэмээн тооцогддог. Өрсөлдөөнийг тэвчдэггүй, ажлын талбарт дээш мандахыг хүсдэггүй хүмүүс. Хан боргоцой, чавга, усан үзмийн дарсанд дурладаг бол өчүүхэн төдий хүнд асуудлын өмнө өвдөг сөхөрдөг хүн. Жимсэнд дурлагч эрчүүдийн ихэнх нь ичимтгий, шийдмэг бус байдаг.

Халуун ногоонд дуртай эрчүүд
Халуун, хурц хоол хүний зан чанарт шууд нөлөөлдөг. Халуун ногоонд дурлагчид “галзуу” хүмүүс юм. Хайр дурлалд ч “халуун” амрагийг илүүд тооцдог.
Тэдний сул тал нь амиа хичээсэн зантай, өөдөөс нь зөрүүдлэхийг тэвчдэггүй. Ногоонд дурлагчдын адил давсыг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй..

Ангийн маханд дурлагчид 
Тэд тун хөдөлгөөнтэй хүмүүс. Байнга амжилтад хүрдэг боловч шаргуу зүтгэл дутагддаг. Энэ төрлийн эрчүүд дурлалд тун ч тогтворгүй. Нарийн маханд дуртай бол судас бүдүүрэх, таргалах сөрөг талтай.

Далайн хүнсэнд дурлагч эрчүүд
Далайн гаралтай хоолонд дурлагчид тайван, тогтвортой зантай хүмүүс байдаг. Олсон орлогоо зөв зарцуулж чаддаг чанар нь бусдын хүндэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлдэг. Загасны маханд дурлагчид хайр дурлалд найдвартай хос болж чадна. Гэхдээ тэд нээлттэй биш, өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг гаргаад байдаггүй аж.

Тосонд дуртай эрчүүд
Тэд өөртөө тун итгэлтэй. Хамт олон дундаа төдийлөн нээлттэй бус. Гэвч энэ ганцаардмал байдал нэр алдарт хүрэхэд нь ердөө ч саад болдоггүй. Янаглах урлагт гаргууд сайн. Сул тал нь өөртөө хэт итгэлтэй байдлаасаа болж ярилцагчаа эвгүй байдалд оруулдаг.


Эрчүүдийг ямар хоолонд дуртайгаар нь шинжиж болно
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.