Тэрээр 1992 онд Валентены баярын өдрөөр буюу 2 сарын 14-нд төржээ. Долоон настайгаасаа телевизийн шоунд оролцон тоглох болсон байна. Түүний хамгийн анхны гол дүр бүтээсэн кино нь “Неверландыг хайсан нь” нэртэй бүрэн хэмжээний кино юм.
Тэрээр энэ кинонд алдарт жүжигчин Жонни Депп-тэй хамтран тоглосон бөгөөд түүний жүжиглэх гайхамшигтай авьяасыг олж харсан Жонни Депп, Фредди Хаймортод дахин хамтран тоглох санал тавьжээ. Хамтран тоглосон дараагийн кино нь “Чарли ба шоколадны үйлдвэр” нэртэй кино байлаа. Энэ 2 бүтээлийн дараа түүний жинхэнэ жүжигчний амьдрал эхэлсэн гэхэд болно.
Түүний тоглосон кино бүр түүнд маш их амжилт, алдар хүндийг авчирсаар байсан. Хүн болгоны үзэх дуртай, сэтгэлд хоногшсон кино болох “8 дугаар сарын зөөлөн салхи” нэртэй кинонд тоглосноороо тэрээр өөрийгөө төрөлхийн жүжигчин гэдгээ батлан харуулсан юм. Тэрээр 2009 онд Фредди Хаймор АСТРО БОЙ /Astro Boy/ бүрэн хэмжээний хүүхэлдэйн кинонд дуу оруулсан байна.
Нэг хэсэг түүнийг New Moon, Eclipse цувралын од Дакота Фаннинг, мөн Эмма Робертстай болздог хэмээн яриа гарсан билээ.
Тэр даруухан царай, долгионтой бор үс, зөөлөн инээмсэглэлээрээ олон охидын зүрх сэтгэлийг булаадаг гэдэг нэгэн билээ. Ингээд түүнд дараа дараагийнхаа уран бүтээлд амжилт хүсье.
Эх сурвалж: http://en.wikipedia.org/wiki/Freddie_Highmore