И.П.Павлов уураг тархины гадарт үүсэх хөөрөл саатлын процессын хүч, хөдөлгөөн, тэнцвэрийн харьцаагаар мэдрэлийн хэв шинжийг тогтоосноор темпераментийн физилогийн үндсийг нээж 4 хэв шинжид хуваажээ.
1.Холерик-тэнцвэргүй, хөөрөл давамгайлсан хүчтэй дээд мэдрэлийн үйл ажиллагааны шинжтэй
2.Сангваник-тэнцвэртэй, хүчтэй хөөрөл, саатлын процесс түргэн солигдон явагддаг.
3.Флегматик-тэнцвэртэй, хүчтэй хөөрөл, саатлын процесс удаан солигдон явагддаг.
4.Меланхолик-бусдыг бодвол дээд мэдрэлийн үйл ажиллагаа сул, хүчтэй явагдана гэж сонгодог 4 темперамент , дээд мэдрэлийн үйл ажиллагааны хэв шинжтэй холбоотой болохыг харуулжээ.
Өөрийнхөө темпераментийг хэрхэн
тодорхойлох вэ?
Дараах асуултанд хариулахдаа өөрийнхөө ердийн амьдралд ямар байдгаа л санаж тэмдэглээрэй. Асуултуудыг уншаад өөртөө байгаа хэв шинжийн ар талд /+, -/ тэмдэг тавиарай.
Асуулт:
1.Тогтворгүй, байнгад хөдөлгөөнтэй, гар хуруугаараа ямар нэг юм үргэлж оролдож байдаг.
2.Омогтой, огцом ууртай
3.Тэвчээргүй, биеэ барьж чаддаггүй
4.Шийдэмгий, санаачлагатай
5.Зөрүүд
6.Маргаанд цэцэн, дийлэх гэж тэмцэлдэх хандлагатай
7.Үе, үе гэнэтийн үсрэнгүй байдлаар түргэн ажилладаг
8.Хүмүүстэй харьцахдаа ний нуугүй, шууд, шулуун, хурц
6.Маргаанд цэцэн, дийлэх гэж тэмцэлдэх хандлагатай
7.Үе,үе гэнэтийн үсрэнгүй байдлаар түргэн ажилладаг
8.Хүмүүстэй харьцахдаа ний нуугүй, шууд, шулуун, хурц
9.Аз үзэх, аз мэдэн турших дуртай
10.Өсөрхөж, уурлаж гомдох нь түргэн
11.Сэтгэлийн хөдөлгөөнтэй, огцом түргэн хэл яриатай
12. Хэрүүлч, зодоонч
13.Бусдын дутагдлыг тэвчиж чаддаггүй
14.Түрэмгий, дээрэлхүү , захирах, тушаах дуртай
15.Гар нүүрний хөдөлгөөн ихтэй
16.Түргэн бодож, шийдвэрлэх чадвартай
17.Шинэ зүйлд дасахдаа удаан
18.Тавьсан зорилгодоо хүрэхдээ тууштай
19.Алхаа гишгээ огцом түргэн
20.Ааш зан нь эрс амархан өөрчлөгдөж хувьсдаг.
Хэрэв дээрх асуултын 16-20д /+/ бол та цэвэр холерик болно.
Холерик:Үйл ажиллагаанд эрч хүчтэй, туйлбартай, бяцхан саад бэрхшээлээс түргэн шаралхан “асдаг”.Түүний сэтгэлийн хөдөлгөөн мэдрэмж хүчтэй. Гол шинж нь бардам ,зөрүүд, өс хонзорхог, нэр төрд дуртай.Бага бодож, түргэн гүйцэтгэдэг.
Асуулт:
1.Хөгжилтэй, баяр баясгалантай, тачигнатал чанга хөхөрдөг.
2.Эрч хүчтэй, ажилсаг байж чадна.
3.Эхэлсэн зүйлээ дуусгалгүй орхих нь цөөнгүй
4.Өөрийгөө хэт үнэлдэг
5.Шинэ юмыг түргэн ойлгож хүлээн авч амархан тусгаж авдаг
6.Сониуч, харилцаа тогтворгүй
7.Эвгүй ,золгүй юманд зовж шаналах нь бага
8.Янз бүрийн нөхцөлд түргэн дасаж зохицож нийцдэг
9.Алив шинэ ажлыг сонирхон дуртай эхэлдэг
10.Сонирхолгүй зүйлд амархан дургүй нь хүрч хөндийрч хөрдөг
11.Ажилд идэвхтэй оролцдог ба нэг ажлаас нөгөөд амархан шилжиж хийж чаддаг
12.Бусдыг уриалан зохион байгуулах дуртай
13.Нийтэч, уриалгахан, шинэ хүмүүсийн дэргэд нэрэлхэж,эмээдэггүй
14.Тэсвэртэй, тууштай ажиллах чадвар сайн
15.Нүүр, гарын хөдөлгөөн их оролцсон, чанга түргэн, тод хэл яриатай
16.Гэнэтийн төвөгтэй нөхцөлд биеэ барьж эзэмдэж чаддаг
17.Ямагт цовоо сэргэлэн ааль араншинтай
18.Түргэн унтаж,амархан сэрдэг
19.Эмх цэгц муу, замбараагүй, юмыг яарч шийдвэрлэх талтай
20.Заримдаа өнгөц, хийсвэр хандлагатай
Хэрэв дээрх асуултын 16-20д /+/ бол та яахын аргагүй сангвиник юм.
Сангвиник:Сэргэг ба богино хугацаанд үргэлжлэх сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмжтэй гол шинж нь дур татсан таадагдсан аятай бүхэнд тэмүүлдэг, тогтворгүй итгэмтхий хөнгөн, төлөвлөгөө, төсөл хийхдээ сайн боловч түүнийхээ эцсийг үзэлгүй амархан сонирхол буурч орхих нь олон.Түүнд их найдах хэрэггүй.
Асуулт:
1.Эмх журамтай, нямбай
2.Юманд ул мөртэй ханддаг
3.Болгоомжтой ,бодлоготой
4.Хүлээцтэй
5.Хоосон чалчих дургүй,дуу цөөтэй
6.Сэтгэлийн хөдөлгөөнгүй, жигд тогтуун хэл яриатай
7.Тайван, удаан хөдөлгөөнтэй. Нүүр гарын хөдөлгөөн бага
8.Юмыг удаан ойлгож, сайн тогтоодог
9.Эхэлсэн хэргийнхээ эцсийг хүргэдэг
10.Хүч чадлаа хоосон зарцуулдаггүй
11.Амьдрал ажилдаа хэвшсэн дэг журмаа хатуу барьдаг
12.Сэтгэлийн догдлолоо амархан барьдаг
13.Сайшаал, шүүмжлэлд эмзэг, мэдрэмхий биш
14.Өөрийгөө дооглох, шоглохыг үл тоомсорлодог
15.Сонирхол харилцаа тогтвортой
16.ажилд орох, нэг юмнаас нөгөөд шилжих хийхдээ удаан
17.Хүн бүгдтэй жигд харьцаатай
18.Шинэ нөхцөлд дасаж зохицохдоо бэрхшээдэг
19.Зовлон, өвчинд тэсвэр тэвчээртэй
20.Уур уцааргүй
Хэрэв дээрх асуултын 16-20д /+/ бл та яахын аргагүй флегматик байна.
Флегматик:Сэтгэлийн мэдрэмж удаан, уурлах, баярлах нь
удаан, зовлонд тэвчээртэй, бусдад цухалддаггүй.
Асуулт:
1.Ичимхий бүрэг
2.Шинэ нөхцөлд тэвдэж сандардаг
3.Танихгүй хүмүүстэй холбоо тогтоохдоо бишүүрхэж бэрхшээдэг
4.Өөрийн хүчиндээ итгэдэггүй, эргэлздэг
5.Ганцаардлыг амархан давдаг
6.Ажил амьдралын бүтэлгүй, амжилтгүй тохиолдолд гутарч, сэтгэлээр амархан унадаг
7.Бодлогоширч гиюүрэх дутай
8.Амархан ядардаг
9.Сулхан ,аяархан хэл яриатай
10.Ярьж байгаа хүнийхээ зан төлөвт зохицдог
11.Өрөвчхөн, эмзэг, уяхан сэтгэлтэй
12.Сайшаал шүүмжлэлд маш их мэдрэмтгий
13.Өөртөө болон бусад хүмүүст өндөр шаардлага тавьдаг
14.Хардаж, сэрдэх талтай
15.Өвчин, зовлонд эмгэг
16.Хэтэрхий гомдомтгой
17.Хэнтэй ч өөрийн бодол санааг хуваалцдаггүй. Нийтэч биш
18.Идэвх санаачлага бага, бүрэг
19.Дуулгавартай хүлцэнгүй
20.Бусдаар туслуулж өрөвдүүлэх дуртай
Хэрэв 16-20д /+/ бол та цэвэр меланхолик юм.
Меланхолик:Уйтгар гунигтай эмзэг сэтгэлтэй. Хүн бүр түүнийг үл ойшоож байгаа юм шиг санагдана. Гутарч, гомдож, гуних нь амархан.
Өөрийнхөө хэв мэдэж авсанаар та бусадтай харилцахдаа алдаа гаргахаас сэргийлж болох юм.