Ганбуушыг хил давах гэж байхад нь саатуулжээ

270

Н.Ган-Од буюу Ганбуушийг өчигдөр цагдаагийн байгууллагаас саатуулж тайлбар авсан байна.Тэрбээр энэ асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм байна.

Энэ талаар Ганбууш өөрийн фэйсбүүк хуудаснаа “БНСУ-руу өчигдөр эмчилгээнд явахаар нисэх онгоцны буудал дээр очоод эрүүгийн цагдаа нарт хууль бусаар саатуулагдлаа. Намайг цэнхэр хослол өмсч үзэл бодлоо илэрхийлсэн гэх шалтгаанаар дуучин Нарагийн гаргасан гомдлын дагуу баривчилж, үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөө, үг хэлэх, хэвлэн нийтлэх, өөрийн эрүүл мэндийн төлөө эмчилгээ хийлгэж, амьд явах эрхэнд минь заналхийллээ” хэмээн бичжээ.

Харин цагдаагийн байгууллагын эх сурвалжийн хэлж буйгаар “Нэр дэвшигч М.Нарантуяа /Нара/: Ган-Од /Гамбууш/ нэр төрд нь халдсан гэж үзэн шалгуулахаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Өргөдлийн дагуу шалгалт явуулах гэсэн болов ч Ган-Одын хаяг тодорхойгүй, утас нь холбогдох боломжгүй байсан байна. Иргэний өгсөн мэдээллээр Ган-Од гадагшаа явах гэж байсан гэсэн мэдээллийн дагуу Чингис Хаан нисэх онгоцны буудал дээр очиж Ган-Одтой уулзаж цагдаагийн газарт авч ирэн тайлбар авсан байна. Уг асуудлыг харьяалалын дагуу БГД-ийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа. Харин Ган-Одыг саатуулсан, хорьсон асуудал байхгүй” гэв.

Д.Дуулим    

http://www.zuvsongolt.mn/page/newsmore/3033


Ганбуушыг хил давах гэж байхад нь саатуулжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.