Манай сайт ирэх наймдугаар сарын 5-21-ны өдрүүдэд Бразилийн нийслэл Рио де Жанейро хотноо олох “Рио 2016” олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох тамирчдыг цувралаар танилцуулж байна. Өмнө нь бид шигшээ багын боксчдыг танилцуулсан. Энэ удаад олимпийн дэвжээнээ зодоглох жүдочдыг танилцуулж байна.
Эрэгтэй -60 кг Ц.Цогтбаатар
- 1996 онд Баянхонгор аймагт төрсөн
- ОБЕГ-ын “Аврагч” техник, спортын клубын тамирчин
- “Их дуулга”-ын мөнгө
- Азийн АШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт
- Дэлхийн чансаа 24
- ОУХМ
- Дэлхийн аварга Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин нарын гавьяатууд олимпод оролцох эрхтэй байсан ч Монголын жудо бөхийн холбоо түүнд итгэл хүлээлгээд буй.
Эрэгтэй 66 кг-д Д.Төмөрхүлэг
- 1990 оны есдүгээр сарын 29-нд төрсөн
- Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын харьяат
- Жудо бөхийн Азийн наадмын аварга
- Чингис хаан дэлхийн цомын аварга
- ОУХМ.
- Өнгөрсөн онд жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох бага дэлхийн аварга гэгддэг чансаа өндөр Парисын “Их дуулга” тэмцээнд түрүүлсэн.
Эрэгтэй -73 кг Г.Одбаяр
- Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат
- “Астана-2015” багийн ДАШТ-ий хүрэл медальт
- “Гавана-2016” Гранпри тэмцээний 73 кг-ын жинд хүрэл медальт
- ОУХМ
- “Женко” клубийн бөх
Эрэгтэй -81 кг О.Ууганбаатар
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт
- Узбекстаны нийслэл Ташкент хотноо болсон Олон улсын жүдо бөхийн холбооны Гранпри тэмцээний эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн
- Гүржийн нийслэл Тбилис хотноо зохион байгуулагдсан жүдо бөхийн Гран при тэмцээний эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн
- ОУХМ
Эрэгтэй -90 кг Л.Отгонбаатар
- 1993 онд төрсөн
- Архангай аймгийн харьяат
- ОБЕГ-ын “Аврагч” техник, спортын клубын тамирчин
- 2015 онд жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Абу Дабигийн “Их дуулга” тэмцээний -90кг-д зодоглож алтан медаль хүртэж олимпийн эрхийн чансааны 500 оноо нэмсэн.
Эрэгтэй +100 кг Б.Тэмүүлэн
- Олимпийн чансаа 21
- ОУХМ
- 2012 онд Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртсэн.
Эрэгтэй -100 кг Н.Түвшинбаяр
- 1984 оны зургадугаар сарын 1-нд төрсөн
- Булган аймгийн Сайхан сумын харьяат
- Олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин
- Парисын дэлхийн цомын тэмцээний хүрэл медальт,
- Кувэйт улсад болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль
Эмэгтэй -48 кг М.Уранцэцэг
- 1990 оны гуравдугаар сарын 14-нд төрсөн
- Монгол улсаас төрсөн анхны эмэгтэй дэлхийн аварга
- 2013 онд Бразилд болсон насанд хүрэгчдийн ДАШТ-нд 48 кг-ын жинд алтан медаль авснаар Монголын түүхэн дэх анхны эмэгтэй дэлхийн аварга жудочин болсон.
- Дэлхийн оюутны спортын их наадмаас мөнгөн медаль хүртсэн
- 2012 онд болсон “Их дуулга”-ийн хүрэл медальт
- “Женко” клубын тамирчин.
Эмэгтэй -52 кг А.Цолмон
- Олимпийн чансаа 14. Оноо 1008
- 2016 оны нэгдүгээр сард Кубын Гавана хотноо болсон ОУЖБХ-ны “Гран при-Гавана-2016” олимпийн эрхийн оноо олгох тэмцээний эмэгтэй жүдочдын 52 кг-д зодоглон хүрэл медаль хүртсэн. Улмаар олимдийн эрхийн оноогоо 120-иор нэмсэн юм.
- ОУХМ
Эмэгтэй -57 кг Д.Сумъяа
- 1989 оны гуравдугаар сарын 3-нд төрсөн
- Үндэсний шигшээ багийн тамирчин.
- Жүдогийн дэлхийн аваргын хүрэл медальт.
- МУГТ, ОУХМ. Самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга
Эмэгтэй -69 кг Ц.Мөнхзаяа
- 1986 оны зургадугаар сарын 13-нд төрсөн
- Дэлхийн аваргын хүрэл медальт
- Лондоны Олимпийн V байрын шагналт
- 2015 онд ОХУ-ын Тюмень хотноо болсон жүдо бөхийн “Их дуулга” эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд алтан медаль хүртсэн.
- Гүржийн Тбилиси хотод жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Тбилиси Гранпри” тэмцээний эмэгтэйчүүдийн 63кг-д өрсөлдөж мөнгөн медаль хүртсэн.
Эмэгтэй -70 кг Ц.Наранжаргал
- 2015 онд Кувейт улсад болсон Ази тивийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 70кг-ын жинд өрсөлдөж алтан медаль хүртсэн.
- ОУХМ.
- “Женко” клубын тамирчин
Эмэгтэй -78 П.Лхамдэгд
- 1986 оны есдүгээр сарын 8-нд төрсөн
- 2011 онд Азийн аваргын алтан медальт
- Азийн АШТ-ий хошой алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн.
- ОУХМ.
- “Женко” клубын тамирчин.
Эмэгтэй +78 кг О.Жавзмаа
- Польшийн нийслэл Варшав хотод болсон эмэгтэй жүдочдын Европын цуврал тэмцээнд +78 кг-ын жинд алтан медаль хүртсэн
- “Хилчин” спорт хороо, “Ажнай” групийн тамирчин
- “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медальт
- Узбект болсон Дэлхийн цомын тэмцээнд мөнгөн медаль хүртсэн. Зүүн Азийн наадмын хүрэл медальт.
Г.Тэгшсүрэн
shuud.mn