Хувцас бурхан бие чөтгөр гэдэг. Үүнтэй холбоотой ч юм уу ямар ч гэсэн охид бүсгүйчүүдийн маань сонирхол илүү загварлаг зүйл дээр тусдаг болжээ. Манай сайтын зүгээс энэ жилийн трэнд загваруудыг түүвэрлэн танилцуулж байна.
Этгээд хачин, стиллэг, авцалдаагүй хувцаслалт. Энэ жил хамгийн ихээр моодонд орж байгаа билээ.
Байнга өсгийтэй гуталтай явна гэж юу байхав. Хааяа нэг Кет, жийнсээр гангараа хийх нь элбэг болсон цаг.
Сандаал. Хуруу салаавчилдаг сандaал, намхан ултай сандаал, клепатро сандаал гэх мэт олон төрлийн сандаалнуудыг охид маань сонгож байна.
Өндөр суудалтай богино өмд буюу шортыг охид зуны халуунд богино хүйс гаргасан майктай хослуулж өмсөх нь элбэг болсон.
Бүрх малгай
Өвдөг нь уранхай хар өмд, бариу жийнс гэж хэлж болохоор биед эвтэйхэн хөлний хэлбэрийг илт харуулсан загвартай
Өндөр өсгийт хэзээ ч моодноос гарахгүй байх. Louboutin тэр байтугай моодноос гарахгүй байх шүү охидоо. Хааяа нэг ажил хэрэгч хувцаслалтанд бол тун дажгүй харагдуулдаг шүү дээ.
Эмэгтэйлэг мөртлөө чамин хувцаслалт гэж үүнийг л хэлэх байх.
Өдөр тутмын чөлөөт уранхай өмд, кет, майк энэ бол өдөр тутамдаа чөлөөт цагаар зохицуулан өмсөхөд бас л дажгүй шүү.
Урт задгай энгэртэй цамц. Зуны сэрүүхэн орой ийм загвартай цамцаар гангараарай
Х. ЭНАЯА
PHOTONEWS.MN