Бүсгүйчүүдээ тамхичин эрчүүд үнэндээ сексэд дур хөрсөн агаад, худлаа дүр үзүүлэн жүжиглэх нь олонтаа байдаг гэнэ шүү.
Тамхи татах нь эр хүний бэлгийн чадавхийг эрс бууруулдаг тухай АНУ-ын Зүрх судлалын холбооны ээлжит хуралдаан дээр мэдэгдсэн нь тамхичдыг түгшээлээ.
Нью Орлеаны Тюланы их сургуулиас хийсэн уг судалгаагаар 20 ширхэг янжуур татдаг хүн бэлгийн сулралд орох магадлал нь огт тамхи татдаггүй хүнээс 60 хувиар илүү байдаг нь харагджээ. Хэдийгээр цөөн ширхэг янжуур татдаг хүний бэлгийн сулралд орох эрсдэл буурах ч огт татдаггүй хүнээс мөн л өндөр хэвээр байдаг аж. Гэхдээ тамхины хор нөлөө нь бэлгийн сулралд хүргэдэг хүчин зүйлүүд болох нас, цусны даралт, холестролын хэмжээ, чихрийн шижин болон биеийн жинтэй нягт уялдаатай байдаг гэнэ.
“Иймэрхүү төрлийн судалгаа өмнө хийгдэж байсан. Гэвч энэ удаа зөвхөн тамхиар зогсохгүй бэлгийн сулралд хүргэдэг олон хүчин зүйлсийг хамтад нь авч үзсэнээрээ тун бодитой, үр дүнтэй судалгаа боллоо” хэмээн судалгааг хийсэн их сургуулийн профессор Зянь Хэ мэдэгджээ.
Судалгааг “Интер Ази” хөтөлбөрт хамрагдсан 4764 эрийн дунд явуулжээ.
Судалгаанд цусны даралт, холестрины хэмжээ, биеийн жин зэрэг нь хэвийн хэмжээнд байгаа хүмүүсийг хамруулсан бөгөөд өдөрт янз бүрийн хэмжээгээр татдаг хүмүүс оролцжээ.
Өдөрт 11-20 янжуур татдаг хүмүүсийн бэлгийн сулралын эрсдэл 36 хувьтай байсан бол 20-иос дээш хэмжээгээр янжуур татдаг хүмүүсийн эрсдэл 60 хувьд хүрч байжээ.
Судалгаанд хамрагдагсдын 14,6 хувь нь тамхинаас болоод аль хэдий нь бэлгийн сулралтай болчихсон шаналсаар л байна.